Япон дайнд ялагдсаны 75 жилийн ойд зориулж харамсал илэрхийлэв

2020-08-15 20:41:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 15-ы өдөр бол Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны 75 жилийн ойн өдөр. Японы засгийн газар Токио хотын Будокан ордонд “Дайнд үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэх ёслол” хийлээ. Ёслолын ажиллагаанд Японы эзэн хаан Нарухито оролцож, өнгөрсөн түүхэндээ гүн харамсаж хүлцэл өчиж байгаагаа илэрхийлээд дайны гамшиг дахин давтахгүй байхыг даатган залбирав.

Цар тахлын нөлөөгөөр тус арга хэмжээнд энэ жил зөвхөн 550 орчим хүн оролцсон нь өмнөх жилүүдийн аравны нэг хувь байсан юм.

Японы Ерөнхий сайд Шинзо Абе ёслолд оролцов. Тэрээр хэлэхдээ, “Дайны гашуун түүхийг хэзээ ч давтаж болохгүй” гэжээ. Гэхдээ тэрээр Азийн орнуудад учруулсан хохирлын хариуцлагын талаар дурдаагүй аж.

Их уншсан

холбоотой мэдээ