Монгол бөхийн аймгийн цол олгох наадам болж өндөрлөлөө

2020-08-17 09:33:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөлөнбуйр хотын бөхийн овооны тахилга болон монгол бөхийн аймгийн цол олгох наадам 8-р сарын 16-нд Шинэ Барга Зүүн хошууны Толгодын зусланд амжилттай болж өндөрлөжээ.

Энэ жилийн аймгийн цол олгох наадамд Хөлөнбуйр хотын дөрвөн хошууны шилдэг залуу 128 бөх зодоглож, аймгийн арслан, Шинэ Барга Баруун хошууны Сэнгэгарав хоёр дахь жилдээ түрүүлэн аймгийн хурц арслан цөл хүртэж, Шинэ Барга Зүүн хошууны залуу бөх Толь үзүүрлэж, аймгийн заан болжээ. Аймгийн хурц арслан, Эвэнк хошууны Чандмань, Шинэ Барга Зүүн хошууны залуу бөх Төрцацрал нар дээд дөрөвт дэвж, Залуу бөх Төрцацрал аймгийн начин цол хүртлээ.

Хөлөнбуйр хот нь 2018 оноос эхлэн монгол бөхийн цол олгох барилдаан зохион байгуулж, анхны жилд Шинэ Барга Зүүн хошууны Болдбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Сэнгэгарав үзүүрлэж байсан юм. Харин 2019 оны наадамд Сэнгэгарав түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бөгөөд тэрээр ийнхүү гурван жил дараалан амжилттай барилдаж, хоёр түрүүлж нэг үзүүрлэж, аргагүй сайн бөх гэдгээ харууллаа.

Хөлөнбуйр хот нь 2019 онд өнгөрсөн барилдаануудынх нь амжилтыг хүндэтгэн үнэлж, мянган бөхтэй наадамд түрүүлж байсан Бат, Алтаншагай, Идэр болон Шилийнгол аймгийн цол олгох наадамд түрүүлж, Шилийнгол аймгийн аварга цол хүртсэн Чандмань нарын ахмад, идэр бөхчүүдэд аймгийн хурц арслан цол олгосон юм. Фото зургийг Хөлөнбуйр хотын өдрийн сонины сэтгүүлч Бүрэнтогтох, Нарантунгалаг

Их уншсан

холбоотой мэдээ