Юанийн интегралчлал “Хятад улсын итгэл”-ийг харуулж байна

Д.Хүчитбаатар 2020-08-17 16:12:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төв Банкны саяхан нийтэлсэн “2020 оны юанийн интегралчлалын тайлан”-д харуулснаар, 2019 онд юанийн үндэстэн дамнасан хэрэглээ маш түргэн өсөн нэмэгдсэн бол 2020 онд КОВИД-19 цар тахлаас болж олон улсын худалдаа, банк санхүү болон эдийн засаг маш муу байгаа нөхцөлд ч юанийн үндэстэн дамнасан хэрэглээ маш уян хатан чанартай өсөн нэмэгдсээр байна. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын эдийн засгийн эрүүл тогтвортой өсөлтөд итгэлтэй буйг энэ нь бүрэн харуулж байна.

Хятадын Төв Банкны тайланд: 2019 онд юанийн үндэстэн дамнасан төлбөр тооцооны нийт хэмжээ 19 их наяд 670 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх жилийнхээсээ 24.1 хувиар нэмэгдэж, шинэ рекорд тогтоолоо. Түүнчлэн олон улсын төлбөр тооцоонд гол ашиглаж буй валютын жагсаалтад юань 5-рт жагссан байна. 2019 оны эцсийн байдлаар үндэстэн дамнасан шууд хөрөнгө оруулалт, үнэт цаасны хөрөнгө оруулалтад юанийг ашигласан хэмжээ тусбүр 4.5 болон 49.1 хувиар нэмэгдэж, одоогоор дэлхийн 70 гаруй орны төв банк буюу валютын ажил эрхэлсэн газар юанийг гадаад валютын нөөцөд хамруулсан байна. Мөн олон орон юанийг газрын тос, төмрийн хүдэр, РТА зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний захиалгын ханшийг тооцох валют болгосон гэжээ.

Юанийн интегралчлал олон улсын анхаарлыг татсаар байна. Америкийн дипломат харилцаа судлаачдын сүлжээ саяхан Индонезийн Исламын их сургуулийн судлаач Мохамед Золфикар Рахматийн бичсэн “Хятадын валютын Индонез дахь интегралчлал” нэртэй өгүүллийг нийтэлж, өнөө Индонезийн олон улсын худалдааны бараг 10 хувьд нь юанийг ашиглаж байна. Ирэх хэдэн жилд Индонезийн улам олон салбарт юань ашиглах болно гэжээ.

Юанийн олон улс дахь хэрэглээ ирэх тусмаа нэмэгдэж байгаа нь Хятад улс банк санхүүгийн салбараа тасралтгүй нээлттэй болгож буйтай шууд холбоотой. Оны эхний хагаст Хятад улсын гадаад валютын солилцооны төвийн нийтэлсэн юанийн ханшийн индекс 0.7 хувиар өссөн бол ижил хугацаан дахь шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн бусад валютын индекс 11.8 хувиар буурсан байна. 8-р сар гарснаас нааш юанийн ам доллартой харьцах ханш өмнө хоёр сарын тогтвортой өсөлтийн төлөвөө хадгалсаар иржээ. Энэ нь мөн ч олон улсын хөрөнгө оруулагчдын юанийн тухай төсөөллийг тогтворжуулж, улмаар Хятад улсын эдийн засгийн тухай итгэлийг нэмэгдүүлсэн байна.

Банк санхүүгийн салбарын хүмүүсийн үзэж буйгаар, өдгөө дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн тогтцод гүнзгий өөрчлөлт гарч, олон улсын нөөцийн валют нь ам доллар дээр дэндүү төвлөрсөн байдаг нь системийн чанартай банк санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс олон улсын нөөцийн валютын олон ургалч хөгжил бол зайлшгүй чиг хандлага мөн. Цар тахлын нөхцөлд Хятад улсын эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжих ерөнхий төлөвөө хадгалсан бөгөөд санхүү болон валютын бодлогын маш өргөн орон зайтай байж, гадаад валютын маш их нөөц нь эрсдэлийг сэргийлэн дарах чадамжийг нь дээшлүүлсэн болохоор юанийн интегралчлалыг улам олон зах зээл хүлээн авч байна.


Их уншсан

холбоотой мэдээ