​Хятадын мэргэжилтний баг Азербайжанд ажиллав

2020-08-18 20:57:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 18-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс халдварт өвчинтэй тэмцэхэд Азербайжан улсад өөрийн хүчин чадлынхаа хүрээнд тусламж үзүүлэхэд бэлэн байна, мөн халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх болно. Хамтарсан хүчин чармайлтаар бид цар тахлыг аль болох хурдан даван туулж чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Азербайжанд очсон Хятадын анагаах ухааны мэргэжилтний баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах, оношлох, эмчлэх чиглэлээр баялаг туршлагатай юм. Мэргэжилтний баг 8-р сарын 4-нд Азербайжан улсад хүрэлцэн очлоо гэжээ.

Жао Лицян хэлэхдээ, сүүлийн хоёр долоо хоногт мэргэжилтний баг цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод ажиллан, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношлогоо, эмчилгээний журмын талаар ярилцаж, Афганистаны эмнэлгийн ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгсөн юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ