​АНУ цар тахлын эсрэг идэвхтэй тэмцэх зөв замаар замнах ёстой

2020-08-18 22:49:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн удирдагчид сүүлийн үед “Хятадын тахал”, “Хятадын вирус” гэх мэт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үгээр Ковид-19-ийн цар тахлыг олон удаа тайлбарлаж байгаа юм. CNN нийтлэл гаргаж, энэ удаагийн цар тахлын нэрийдлийн талаар дэлхий нийтэд аль эрт тодорхойлсон байдаг. "Хятадын вирус" гэх мэт нэрээр огт тайлбарлаагүй гэжээ. Америкийн "Атлантик" сэтгүүлийн тусгай зохиолч Жорж Паркер: Америкийн удирдагчид энэ удаагийн хямралыг бараг ганц хувь хүний болон улс төрийн үүднээс авч үзэв гэж илэн далангүй тэмдэглэжээ. Америкийн зарим интернет ашиглагчид: Ерөнхийлөгчийн сонгуулийн дарамт дор улс төрчид ард түмний тархийг хүчээр "угаах" үйлдлүүд нь зөвхөн илүү том хошин шог болох юм гэж тэмдэглэж байна.

Үнэн хэрэгтээ, Ковид-19-ийн цар тахал дэгдсэнээс хойш АНУ-ын зарим улс төрчид цар тахлын эсрэг тэмцэх ямар ч шинжлэх ухааны үзэл ойлголт байхгүй. Харин энэ боломжийг ашиглан, улс төрийн үйл ажиллагаагаа өрнүүлсээр байна. Тахлын эсрэг бүтэлгүй ажилласан хариуцлагаа шилжүүлэхийн тулд вирусийг Хятад ултай холбож, хорон санаа гарган, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэгдээж байна. Сонгуульд давуу байдлаа баталгаажуулахын тулд эдийн засгийн үйл ажиллагааг хэт эрт эхлүүлж, сургуулийг эхлүүлэх шийдвэр гаргаж, олон муж улсуудад тахлын байдал дахин хүнд болсон юм. Үүгээр ч зогсохгүй үймээн самуун дэгдээж, эмх замбараагүй байдлыг ашиглахын тулд тэд үзэл суртлын зөрчилдөөнийг өдөөж, "Маккартизм" үзлийг дахин сэргээх гэж оролдов. Хятад Америкийн харилцааг сонгуулийн саналтай холбож, буруу замаар замнасаар байгаа юм.

Эрдэмтдийн тэмдэглэснээр, халдварт өвчинд улс орны хил хязгаар байхгүй, арьс өнгөөр ялгахгүй, бүх хүн төрөлхтний хамтын сорилт юм. Цуурхал тарааж, худал хэлэх нь улс төрчдийн хүслийг хангаж болох боловч цар тахлыг таслан зогсоож чадахгүй юм. Америкийн улс төрчид вирусийг Хятадтай холбож, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал болгож, АНУ-ын дотоодын зөрчлийг ч хурцатгаж, цар тахалд өртөж буй иргэдээ улам бүр хэцүү байдалд оруулсан юм.

NBC-ийн мэдээлж байгаагаар, Конгрессын гишүүний сонгуульд өрсөлдөж буй Виржиниа муж улсын төлөөлөгчдийн танхимын гишүүн Николас Фрейтас саяхан сонгуульд өрсөлдөх ажлын вэбсайт дээрээ "Хятадад үйлдвэрлэсэн шинэ коронавирус " гэсэн үг бүхий маск зарж, Америкийн иргэний байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хатуу чанга шүүмжлэлд өртсөн юм.

Нэмж дурдахад, Ассошиэйтед Пресс саяхан вирусийн хямрал Америкчуудыг эмнэлгийн даатгалд хамруулах асуудлаарх арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан тэгш бус байдлыг улам хурцатгаж байна гэж мэдээлжээ.

Үүний зэрэгцээ, үндэстний цөөнх нь цар тахлын сөргө нөлөөнөөс болсон эдийн засгийн бэрхшээлийг даван туулахад бүр хэцүү байгаа юм.

Цар тахлын одоогийн нөхцөл байдалд үндэсний цөөнхийг хамарсан эгэл бор иргэд нь дөнгөж амьдралаа аргацааж байхад баян хүмүүс нь улам бүр баяжиж байна. Саяхан Gallup Consulting-аас гаргасан санал асуулгаас харахад Америкчуудын зөвхөн 13% нь тус улсын өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байгаа бөгөөд энэ нь 2011 оны 8-р сараас хойшхи хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм.

Хямралын үе бол засгийн газрын засаглалын үзэл баримтлалыг шалгах үе юм. Америк цар тахлыг улс төржүүлсний улмаас цар тахалд хүнд өртсөн орон боллоо гэж шинжээчид тэмдэглэж байлаа.

Америкийн цар тахлын тухай тоо баримтууд хүний сэтгэлийг түгшээж байгаа нөхцөлд улс төрчид нь өөрсдийн үүрэг хариуцлагаа шилжүүлэх оролдлогоо зогсоож, ард түмнийхээ амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг эн тэргүүнд үзэж, цар тахлын эсрэг идэвхтэй тэмцэх зөв замаар замнахыг зөвлөж байна.

Их уншсан

холбоотой мэдээ