Ши Жиньпин эмнэлгийн ажилтнуудад баярын өдрийн мэнд дэвшүүлжээ

2020-08-19 10:11:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын “Эмчийн баяр” хүрч ирж буй үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс бүх Хятадын эмнэлгийн ажилтанд баярын өдрийн мэнд дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин: өргөн олон эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн үйлсийн хөгжлийг дэмжих чухал хүчин юм. Шинэ төрлийн коронавирусийн цар тахал тархан дэгдсэнээс хойш, эмнэлгийн ажилтнууд намын төв хороо, ард иргэдийн хүсэл найдлагын дагуу, өмнө фронтод эрэлхийлэн ажиллаж, цаг хугацаатай уралдан, хөнөөлт вирустэй тэмцэн, цар тахлын эсрэг тэмцэлд томоохон хүчин зүтгэл гаргаж, амь насыг эрхэмлэн хүндэтгэж, өвчин зовлонгоос авран, хүний төлөө зүтгэж, хайрлан халамжлах үзэл баримтлалаар ард иргэдийн эрүүл энхийн төлөө хичээн зүтгэсэн нь нам болон ард иргэдээс өндөр үнэлгээ хүртсэн гэжээ.

Ши Жиньпин: өргөн олон эмнэлгийн ажилтнууд ард иргэдээ тэргүүн байранд тавьж, амь насыг дээдэлж, эмнэлгийн ёс зүйг сахиж, мэргэжлээ улам сайн судалж, чухал үүрэг хариуцлагыг хүлээн авч, эрүүл мэндийн дэвшлийг ахиулах, эрүүл энх Хятад улс байгуулах, хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг баталгаажуулахад шинэ хувь нэмэр оруулах ёстой гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ