Дэлхийн хэмжээнд халдвар авсан 1.8 сая гаруй тохиолдол бүртгэгдэв

2020-08-19 12:27:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагийн 18-нд гаргасан цар тахлын тухай долоо хоногийн тайланд харуулснаар, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар коронавирусийн халдвар авсан 1.8 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 39 мянган хүн нас барсан байна. ДЭМБ-ын албаны хүн мөн өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хүмүүсийн зөвхөн 10-аас доош хувь нь шинэ коронавирусийн эсрэгбиетийг бий болгож, ихэнх хүмүүст вирусийн халдвар авах эрсдэл хэвээр байна гэжээ.

Бүс нутгийн байдлаас харахад, Америкийн бүс нутаг халдварт өвчний тархалтад хамгийн их өртөж байгаа бөгөөд дэлхий дахинд шинээр бүртгэгдсэн тохиолдлын 53 хувийг эзэлж, шинээр нас барсан хүний тоо дэлхийн шинээр нас баралтын 75 хувийг эзэлж байна. Зүүн Өмнөд Азийн орнуудад шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд халдварын нөлөөг хоёрдох удаагаа хамгийн ноцтой өртөж буй орнууд юм.

Цар тахал дэгдсэнээс хойш, дэлхийн хэмжээнд халдвар авсан 22 сая тохиолдол бүртгэгджээ. Гэсэн хэдий ч ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай байдлыг зохицуулах төслийн техникийн ахлагч Мария ван Кохов 18-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, дэлхийн хэмжээнд 100 гаруй удаа хийсэн серопреваленцийн судалгааны дүнгээс үзэхэд, дэлхий дахин сүргийн дархлааг сулруулах хүчин чадал хол байна, ихэнх хүмүүс вируст өртөх магадлал хэвээр байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ