Дэлхийн эдийн засгийн идэвх хүчнийг хөгжөөж байна

2020-09-05 17:01:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 4-нд болсон 2020 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны үзэсгэлэнгийн бүх дэлхийн үйлчилгээ худалдааны дээд хурал дээр, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин видеогоор үг хэлэхдээ үйлчилгээний салбарыг нээн, энэ талаар хамтран ажиллах тухай гурван талт санаачилга дурдаж, үүний төлөө Хятад улс цуврал арга хэмжээ авч, Хятад улс нээлттэй байдлаа хэлбэрэлтгүй өргөжүүлэх итгэл зоригоо харуулахыг мэдэгдсэн байна, энэ нь том гүрний удирдагч нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг байгуулахыг урагшлуулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах гэсэн үүрэг хариуцлагыг харуулснаар, бүх дэлхийн хөгжилд итгэл хийгээд хөдөлгөгч хүчин сэлбэх нь дамжиггүй юм.

Шинэ коронавирусийн уушгины халдвар гарснаас хойш Хятад улсын зохион байгуулсан олон улсын эдийн засгийн анхны томоохон үйл ажиллагаа болсны хувьд, 148 орон болон бүс нутгийн 18 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 100 мянган хүн энэ удаагийн үйлчилгээ худалдааны үзэсгэлэнд бүртгүүлэн оролцсон байна.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ өнөөгийн дэлхийн эдийн засагт нүүрлээд байгаа өрсөлдөөн сорилт болон боломжийг гүнзгий задлан шинжилж тэмдэглэхдээ: “Ирээдүйг бараалахад үйлчилгээний салбарыг нээн, энэ талаар хамтран ажиллах нь өдөр ирэх тутам хөгжлийг урагшлуулах чухал хүчин болсоор байна” гэжээ. Бүртгэлийн дагуу, өнөөгийн дэлхийн эдийн засгийн ерөнхий бүтээгдэхүүний 60 хувь нь үйлчилгээний салбараас ирж, дэлхийн экспортын ерөнхий хэмжээний 20 хувийг үйлчилгээний салбар эзэлж, дэлхийн гадаад худалдааны нэмэгдлийн тал орчим хувийг эзэлсэн байна.

Шинэ коронавирусийн уушгины халдвар бүх дэлхийд тарсан дайралтыг даван туулахад, үйлчилгээний салбарыг нээн, энэ талаар хамтран ажиллахыг хэрхэн ахиулж, бүх дэлхийн хөгжлийг урагшлуулах талаарх түүний хүчин чадлыг нэн сайн бадруулах вэ ? Ши Жиньпин үүнтэй холбогдуулан гурван талт санаачилга дурдаж, олон улсын хамтын нийгэмлэг нээлттэй багтаамжтай хамтын ажиллагааны орчныг хамтдаа бүрдүүлж, шинэчлэлээр удирдуулсан хамтын ажиллагааны хөдөлгөгч хүчнийг хамтдаа бадрааж, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэх маягийн хамтын ажиллагааны байдлыг хамтдаа нээхийг уриалсан байна, дээрх гурван талт санаачилга нь үйлчилгээ худалдааны онцлог, хөгжлийн байдал болон олон улсын хамтын ажиллагааны зайлашгүй чухал чанарыг олж харсан болохоор, маш их бодит чанартай болохыг мэдэж болох юм.

Нээлттэй байдлаа өргөжүүлэхийг “бодит үйл ажиллагаагаар харуулж буй хүчин” болсны хувьд, Хятадын дээд удирдагч үйлчилгээний салбарыг нээн, энэ талаар хамтран ажиллахыг урагшлуулах тухай Хятадын цуврал арга барилыг зарласнаар, Хятад улс бол хэзээд бүх дэлхийгээрээ нээлттэй байхыг голлон урагшлуулагч, олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлтгүй дэмжигч болохоо дэлхий дахинд харуулж чадсан байна.

Ши Жиньпин мэдэгдэхдээ: Хятад улс хил дамнасан үйлчилгээ худалдааны сөрөг жагсаалтын удирдлагын дүрмийг бүрдүүлэн байгуулж, үйлчилгээний салбарын зах зээлд орох зөвшөөрлийг үргэлжлэн чөлөөтэй болгож, шилдэг үйлчилгээг импортлохоо идэвхтэй өргөжүүлнэ гэжээ, эдгээр нь дэлхий дахин Хятадын томоохон зах зээлийн боломжийг нэн сайн хуваалцахад тустай байх болно.

Дурдууштай нь гэвэл, Ши Жиньпин хэлсэн үгэндээ: “Хятадын үйлчилгээний салбарыг өргөжүүлэн нээлттэй болгох нэгдсэн үлгэр жишээ бүсийг Бээжин хот бүрдүүлэхийг дэмжинэ, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, үйлчилгээний салбарын нээлттэй байдал, дижитал эдийн засгаар гол онцлогоо болгосон чөлөөт худалдааны туршиц бүс байгуулна” гэжээ, энэ нь үлгэрлэх үр ашгаар дамжин нэн дээд давхаргын өөрчлөлт нээлтийн шинэ байдал бүрдүүлэхэд ашигтай байж, Хятадын худалдааны бүтцийг үргэлжлэн сайжруулж, Хятадын эдийн засаг болон дэлхийн эдийн засгийн хөгжилд хүчиртэй тулах хүч хангах болно.

“Дэлхийн эдийн засаг нээлттэй байвал хөгжиж, хаалттай байвал доройтно”, энэ бол хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн дүрэм журам юм. Энэхүү дүрэм журмыг хүндэтгэн чухалчилж, Хятадын импорт экспортын Гуанжөүгийн үзэсгэлэнгээс Хятадын олон улсын импортын экспо, дахин үйлчилгээ худалдааны үзэсгэлэн хүртэл, Хятад улс хэзээд нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг байгуулахыг бодит үйл ажиллагаагаар дэмжиж, дэлхий дахинтай хамт хөгжин хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах гэсэн гуйвшгүй амлалтаа тасралтгүй биелүүлсээр ирсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ