Үхань хотын цэцэрлэгт хүрээлэнгээр үнэгүй зорчиж байна

2020-09-06 16:46:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үхань хотын соёл, аялал жуулчлалын байгууллагын нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 8-р сарын 7-ны өдрөөс эхлэн Үхань хотын A зэрэглэлийн 23 үзэмжит бүсэд жуулчид үнэгүй зорчих, нээлттэй болгосноос хойш Үхань хотын үзэмжит бүсээр өдөрт зорчих жуулчдын тоо 2019 оны мөн үеийнхээ 34%-иар нэмэгдсэн байна.

Үхань хотын орлогч дарга Чэнь Хүнхүй танилцуулахдаа, Үхань хот байгалийн өнгө үзэмжийн нөөц ихтэй, хүмүүнлэгийн соёлоор алдартай байдаг. Халдварын улмаас энэ оны эхэнд Үхань хотын аялал жуулчлал хэсэг хугацаа зогсоод байсан юм гэжээ.

Үхань хотын халдвартай тэмцэх үйл явцыг дэмжсэн Хятадын ард иргэдийнхээ ачийн хариуд Үхань хот энэ оны 8-р сараас эхлэн олон нийтэд хөнгөлөлттэй аялал жуулчлалын арга хэмжээ авсан юм. Оны эцэс хүртэл Үхань хотын A зэрэглэлийн 23 үзэмжит бүсээр жуулчид үнэгүй зорчиж болно. Эх сурвалжаас үзвэл, бусад муж хотын жуулчдад тус төхөм үзүүлэхийн тулд 9-р сарын 1-ээс эхлэн, үнэгүй тасалбар захиалах цахим индэр ажиллуулж эхэлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ