Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын цар тахлын эсрэг ажлыг өндрөөр үнэллээ

2020-09-07 10:52:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гэнэтийн дайран ирсэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг Хятад улс бүх хүн төрөлхтөнд хариуцах байр сууриар маш их хичээл зүтгэл гаргаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах дайнд стратегийн томоохон үр дүнд хүрсэн юм. Мөн олон улсын цар тахлын эсрэг ажилд Хятад улс бүх хүчээрээ дэмжлэг үзүүлсэн билээ. Улс орнуудын олон салбарын зүтгэлтнүүд, Хятад улс цар тахлын эсрэг ажилд илэрхий ахиц дэвшил гаргаж, мөн цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, олон улсын нийгэмлэгт маш сайн үлгэр шинээ үзүүлсэн. Хятад улсын цар талын эсрэг туршлага дэлхий нийтэд маш хэрэгцээтэй лавлагаа хангасан гэжээ.

Колумбийн их сургуулийн микробиологи, дархлаа судлалын профессор Винсент Реканеро “маш мундаг” гэдэг үгээр Хятадын цар тахлын эсрэг гаргасан амжилтыг үнэлсэн байна. АНУ-ын Гейтсийн сангийн ерөнхийлөгч Билл Гейтс хэлэхдээ, Хятад улс шинэ төрлийн коронавирусийг үр дүнтэй тогтоон барьж чадсан нь түргэн шуурхай хүчээ төвлөрүүлж, цар тахлын эсрэг шинжлэх ухаанч нарийвчилсан стратегийн арга хэмжээ авсанд байгаа гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн онцгой байдлын төслийн тэргүүн

Майкл Райан: Хятад улсын эмнэлгийн ажилтан маш зоригтой бөгөөд дээд мэргэжлийн түвшинд хүрсэн, Хятадын эрүүл мэндийн систем нь боловсронгуй мөртөө өндөр үр ашигтай гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ