“Бээжингийн санаачилга” нийтэллээ

2020-09-07 11:00:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 6-нд, Бээжин хотын эрүүл мэндийн хороо , ДЭМБ-аас Хятадад суугаа төлөөлөгчийн газар зэрэг олон байгууллагатай хамтран 2020 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагийн олон нийтийн эрүүл мэндийн чуулга уулзалтын үеэр “Бээжингийн санаачилга”-ыг нийтэлж, дэлхийн эрүүл мэндийн заналхийллийг хамтаар зохицуулахыг уриалав.

Санаачилгад тэмдэглэхдээ, талууд хүртээмжтэй, бие биеэсээ суралцах, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх үзэл баримтлалын дагуу, халдварт өвчний эсрэг дэлхийн оюун ухааныг нэгтгэж, дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн байдлыг ахиулах ёстой гэжээ.

Бээжин хотын эрүүл мэндийн хорооны дарга Лэй Хайчао: 6-р сарын 11-нд, Бээжин хотын Шиньфади хүнсний захад гарсан коронавиурсийн халдварын байдлаас үзвэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухаанч, үр ашигтай, зөв оновчтой зарчмыг баримтлах юм бол богино хугацаанд халдварын байдлыг тогтоон барих бүрэн боломжтой гэжээ. Урьхан

Их уншсан

холбоотой мэдээ