Улсын хүчинд түшин урагшилж байна

2020-09-08 16:02:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-нд болсон Бүх Хятадын шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцлийн шагнан урамшуулах хуралд Ши Жиньпин хэлэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш хуримтлуулсан хүчирхэг улсын хүчин нь аливаа хүчир бэрхийг туулах өмөг түшиг болж байна гэжээ.

Тэрээр, урт хугацааны турш Хятадын хуримтлуулсан эд материйн үндэс суурь, байгуулсан үйлдвэрлэлийн бүрэн систем, бүрэлдүүлсэн шинжлэх ухааны бодит хүчин, нөөцөлсөн эм эмчилгээний эд баялаг нь энэ удаагийн коронавирусийн эсрэг тэмцэлд чухал баталгаа хангасан юм. Тэмцлийн хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд, эдийн засаг нийгмийн хөгжил нэлээд зогсонги байдалд орсон хэдий ч иргэдийн амьдрал ихээр нөлөөлөгдөөгүй, нийгмийн дэг журам үндсэндээ хэвийн байдалтай байсан нь өөрчлөлт нээлтийн бодлогоос хойш урт хугацаанд хуримтлуулсан улсын ерөнхий хүчинд тулгуурласан юм гэжээ.

Хятад улс онцгой байдлын үзэл танилтай байж, нэлээд урт хугацаанд гаднын орчны өөрчлөлтийг зохицуулах бэлтгэл хийж, хямралын дунд шинэ боломжийг олох, өөрчлөлтийн дунд шинэ байдлыг нээх хэрэгтэй гэж Ши Жиньпин онцлов.

Их уншсан

холбоотой мэдээ