Хятад улс орнуудын хамт дэлхийн сорилтыг даван туулна

2020-09-08 16:04:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 8-нд хэлэхдээ, Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц үзэл баримтлалыг үргэлжлэн баримталж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт улмаар ноцтой болж буй дэлхийн сорилтыг даван туулна гэжээ.

Тэрээр, Хятад улс цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй ДЭМБ-ыг дэмжиж, улс орнуудтай цар тахлаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих, авран эмчлэх туршлагаа хуваалцаж, цар тахлын эсрэг арга хэмжээ авах хүчин чадлаар сул байгаа улс орон, бүс нутагт үргэлжлэн дэмжлэг үзүүлж, цар тахлын эсрэг дэлхийн хамгийн том эд материалын нийлүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогц байгуулна гэжээ.

Ши Жиньпин: Цар тахал тархан дэгдсэнээс хойш, хүн төрөлхтөн бол жаргал зовлонгоо хамтатгадаг хувь заяаны хамтын цогц, хүнд их аюул нүүрлэн ирэхэд ямарваа нэгэн улс орон амь хуваа сахиж чадахгүй, эв нэгдэн хамтран ажиллавал сая ялалт байгуулж чадна гэдгийг онцгой хэлбэрээр сэрэмжлүүлсэн юм. Ямарваа нэгэн амь хувиа хичээсэн, бусдад хэргээ нөмрүүлсэн, үнэн худлыг хутгалдуулсан үйлдэл нь өөрийн орон, тэрчлэн ард иргэддээ хохирол учруулах бөгөөд мөн дэлхийн улс орны иргэдийг хохироох болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ