Хятадын тахлын эсрэг ололт амжилтыг өндрөөр үнэлэв

2020-09-09 15:50:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн цагаар 7-ны өдөр, ДЭМБ-ын албаны хүн Женевт болсон Ковид-19 цар тахлын хэвлэлийн ээлжит бага хуралд Хятад улсад 20 гаруй өдөр Ковид-19-ийн халдварын бүртгэл гараагүйтэй холбогдуулж баяр хүргэсэн бөгөөд Хятадын тахлын эсрэг тэмцэл гайхамшигтай амжилтад хүрч, тахлын эсрэг туршлага нь өнөөгийн дэлхийн тахлын эсрэг тэмцэлд маш их тус болох юм гэжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирлын дээд зөвлөх Брюс Эйлворд Хятадын өнөөгийн тахлын эсрэг ололт амжилтыг гурван зүйлд хураангуйлан дүгнэжээ. Юуны өмнө, Хятад улс олон нийтийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжид асар их хөрөнгө оруулалт хийж, улс орон, муж хот, гэр хороолол зэрэг олон давхаргын олон нийтийн эрүүл мэндийн тоног төхөөрөмж бүгд чухал үүрэг гүйцэтгэжээ. Дараалбал, Хятадын ард түмний хүн нэгбүрийн хариуцлага өндөр, хүмүүс олон талбарт бүгд зайгаа барьсан юм. Гуравдугаарт, өвчтөний тоо буурч байгаа байдалд ч өндөр сэргийлэлтийн зохицуулах хүчин чадалтай байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ