Хятадын иргэний агаарын тээврийн нислэг 13 мянгыг давжээ

2020-09-09 16:21:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагийн үеэр болсон агаарын тээврийн салбарын цорын ганц форум, “Агаарын торгоны зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь форум 8-нд нээгджээ. Хятадын иргэний агаарын тээврийн газрын орлогч дарга Цүй Шяофэн хэлэхдээ, Хятадын иргэний агаарын тээврийн өдөр бүрийн нислэг үйлдсэн тоо 13 мянгыг давж, цар тахлын өмнөх үеийн 90 хувьд хүрсэн байна.

Энэ оны эхээр цар тахал гэнэтээр ирж, Хятадын иргэний агаарын тээвэр цаг даруйд нь арга хэмжээ авч зорчигч, нисэхийн ажилчдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг бүх хүчээрээ хамгаалсан байна. Үүний зэрэгцээ санхүү, татвар, нислэгийн үйл ажиллагааг хянан батлах зэрэг идэвхтэй бодлогын дэмжлэг үзүүлж, олон улсын ачааны нислэгийг хянан батлах "ногоон гарц" ажиллуулан, агаарын нислэгийн салбарыг дэмжиж байна.

Одоогийн байдлаар Хятад улс "бүс ба зам" дагуух 96 улс орон, бүс нутагтай засгийн газар хоорондын агаарын тээврийн хэлэлцээр байгуулаад байна.

Их уншсан

холбоотой мэдээ