Шинэ төрлийн коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авч чадсангүй

2020-09-11 15:41:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын халдвар судлалын төвийн захирал асан Томас Фриден хэлэхдээ, АНУ-ын Холбооны засгийн газар шинэ төрлийн коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авч чадсангүй гэжээ.

Томас Фриден 9-нд CNN-д өгсөн ярилцлагадаа, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хувьд АНУ дэлхийн адагт орж, найдваргүй, өрөвдөх сэтгэл байхгүй, амны хаалт зүүх ёстой үед зүүсэнгүй бөгөөд цар тахлын эсрэг төв чанга байр сууриар хандаагүй юм гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын олон нийтийн талбайд цар тахлыг зориудаар хөнгөрүүлж хэлсэн үг нь хүмүүсийг вакцинд хамруулах хүчин чармайлтад нөлөөлж болзошгүй гэж Томас Фриден үзсэн байна. Тэрээр бас, итгэлцэл байхгүй бол цар тахлыг тогтоон барьж чадахгүй, цар тахлыг даван туулахын зангилаа зарчим нь үнэнч байж, өөрийн мэдэж байгаа зүйлээ бусадад хуваалцах нь хамаг чухал гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ