Америк коронавирусийн эсрэг сайн ажиллаж чадаагүй

2020-09-11 16:13:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн захирал асан Томас Фриден хэлэхдээ, АНУ-ын Холбооны засгийн газар шинэ төрлийн коронавирусийн эсрэг үр ашигтай хариу арга хэмжээ авч чадсангүй гэжээ.

Томас Фриден 9-нд CNN-д өгсөн ярилцлагадаа, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хувьд АНУ хоцрогдож, найдваргүй, өрөвдөх сэтгэл байхгүй, амны хаалт зүүх ёстой үед зүүсэнгүй бөгөөд цар тахлын эсрэг төв чанга байр суурьтайгаар хандаагүй гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын олон нийтийн талбайд цар тахлыг зориудаар хөнгөрүүлж хэлсэн үг нь хүмүүсийн вакцинд хамруулах хүчин чармайлтад нөлөөлж болзошгүй гэж Томас Фриден үзэж байна. Тэрээр бас, итгэлцэл байхгүй бол цар тахлыг тогтоон барьж чадахгүй, цар тахлыг даван туулахын зангилаа зарчим нь үнэнч байж, өөрийн мэдэж байгаа зүйлээ бусадад хуваалцах нь хамаг чухал гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ