Үхэр тэжээж чинээлэг амьдралтай болсон Ма Гөүцай

2020-09-11 16:16:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны уугал Ма Гөүцай энэ жил 37 настай. Тэднийх урьд нь ядуу өрх байж, олон жил гадуур ажил хийж явсан ч амьдрал нь дээрдэхгүй байжээ. 5 жилийн өмнө, тэрээр засгийн газрын уриалгын дагуу нутаг буцаж, хэдхэн жилийн дотор ядуурлаас ангижирч, чинээлэг амьдралаа босгосон юм.

Ма Гөүцайгийн гэр нь Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Туншинь сяний Ханьтяньлин тосгонд байдаг. Энэ тосгон нүүдэлчдийн шинэ тосгон юм. Ойр хавийн байгалийн нөхцөлөөр тааруухан уулархаг тосгоны иргэдийг энд нүүлгэж байгуулсан тосгон юм. Ма Гөүцай 2014 онд энэ тосгонд нүүж ирээд, хүнийг дагаж хонь тэжээж байсан бол удахгүй хонинд нь тахал өвчин дэлгэрч, 100 гаруй хонь нь бүгд үхэж, багагүй өрд унажээ.

Ханьтяньлин тосгоны намын хорооны дарга Дин Жяньхуа үхэр тэжээхдээ гарамгай юм. Халуун сэтгэлтэй тэрээр Ма Гөүцайд тусалж, мэргэжлээ зааж өгснөөр барахгүй хөөцөлдөн байж итгэмжийн зээлийг олгожээ. Ийнхүү Ма Гөүцай 17 тугал авч тэжээн, тэр жил зах зээлийн ханш сайн байснаар нэг жил хүрэхгүй хугацаанд 30 мянган юанийн орлоготой болсон байна.

Хоёрдугаар жилд нь Ма Гөүцай 10 гаруй үхэр худалдан авч тэжээн, түүний хажуугаар тосгоны хоршоололд ажил хийж, бусдад туслан үхэр тэжээн, тэр жилийн сүүлчээр гаднах өрөө барагдуулж дуусжээ. Зах зээлийн ханш жилээс жилд сайн болж, Ма Гөүцайгийн гэрийн амьдрал нь ч улмаар сайжирсан юм.

2018 онд, тэрээр тэжээн үржүүлэх цар хүрээгээ өргөжүүлж, хүний дор ажиллахаа больжээ.

Өдгөө, Ма Гөүцайгийн хувьд жилд 200, 300 мянган орлоготой байх нь энгийн л хэрэг. 2019 оны сүүлчээр, тэрээр ядуурлаас гарах өргөдлөө сайн дураар өгч, улс орон нийгэм нийтийн бяслагийг нэн шаардлагатай хүмүүст өгөхийг хүссэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ