Төвөдийн хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал сайжрав

2020-09-13 15:03:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ТӨЗО-ны зүүн өмнөд нутгийн Линьчи хотоос 100 гаруй км зайтай Милинь шяний Пайжэнь суурины Жэньвай тосгонд тухайн нутгийн алдартай Гүнзүнь Дэмү ферм байдаг.

2016 онд, гадагш гарч ажил эрхэлсэн Дэживанмү төрсөн нутаг Түньбай тосгондоо буцаж иржээ. Урьд нь цайны газрын үйлчлэгч хийж, дэлгүүр ажиллуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн наймаалдаг байсан тэрээр бизнесийн туршлагатай нэгэн ажээ. Тосгондоо буцсаны дараа хөрш зэргэлдээх тосгоны аялал жуулчлалын салбар маш сайн хөгжсөн болохыг олж харсан бөгөөд өөрийн төрсөн нутаг Түньбай тосгон нь Ялүзанбо мөрний их хавцал, Наньжя Бава оргилыг үзэх хамгийн тохиромжтой газар байсан боловч аялал жуулчлалын нөөцийг ашиглаагүй тул тосгоныхны орлого мөн л арвай, улаан буудай тарихад түшиглэдгээс хөрш зэргэлдээ тосгодын эдийн засгийн түвшинтэй нэлээд зөрөөтэй байжээ.

Тэгээд Дэживанмү тосгоны удирдлагуудтайгаа зөвшилцөж, эко аялал жуулчлалын ферм байгуулах саналыг дэвшүүлсэн нь нутгийн зон олныхоо дэмжлэгийг хүлээжээ.

Ферм байгуулах хөрөнгө мөнгө бүрдүүлэн, үйл ажиллагаа явуулахад хувь хүн, тосгоны хамтын хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмших загварыг хэрэгжүүлж, Дэживанмү хувьцааны 25 хувийг гаргасан бол тосгоны зөвлөл 15 хувь, үлдсэн 60 хувийг тосгоны иргэд эзэмшжээ. 2018 оны 3-р сард, 3900 ам метр талбай бүхий Гүнзүнь Дэмү ферм албан ёсоор байгуулагдаж, 2019 онд нийт орлого нь 2.6 сая юань байсан бол цэвэр орлого нь 1.7 сая юаньд хүрчээ.

Жуулчлалын Фермийн бизнес ирэх тусмаа сайжирснаар тосгоны иргэдийг улам олноор ажлын байртай болгожээ. Оргил үед 50 гаруй ажилчныг ажиллуулах шаардлагатай бөгөөд хүн нэг бүрийн дундаж цалин сард 4500 юаньд хүрдэг байна.

Линьчи хотоос 36 км зайтай, далайн түвшнээс дунджаар 3000 метр өндөрт орших Жюба тосгонд тухайн нутгийн иргэд гүзээлзгэнэ тарьж, амьдралаа өөд нь татан жаргалтай амьдарч байлаа.

"Урьд нь манайхан арвай тарьж, му болгоноос авах жилийн орлого 4-5 зуухан юань байсан бол одоо хүлэмжид гүзээлзгэнэ тарьсны ачаар му болгоноос жилд дор хаяж 20 мянган юанийн орлоготой болсон" гэж Жюба тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Дувжээ танилцууллаа.

Жюба тосгонд нийт 28 өрхийн 123 хүн амтай бөгөөд тосгоны иргэдийн орлогын гол эх үүсвэр нь мод огтлох, нарсны мөөг түүдэг байсан бол холбогдох бодлогыг өөрчилснөөр мод огтлох бус, тарьж эхэлжээ.

2009 онд, Жюба тосгонд гүзээлзгэнэ тариалдаг тариачин малчдын мэргэжлийн хоршоолол байгуулагдаж, 16 ядуу өрхийн 60 гаруй хүн хамрагджээ. 2010 онд тосгоны өрх бүр хүлэмжтэй болж, дундаж орлого 30 мянган юаниар нэмэгдэв.

Гүзээлзгэнийн үйлдвэрлэлд түшсэн Жюба тосгоны иргэд 2016 онд бүгд ядуурлаас ангижирч, 2019 онд хүн нэгбүрд ногдох орлого нь 38 мянган юанийг давсан аж. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ