Шүрэнчимэг: Ажилсаг хичээнгүй, арвич хямгач чанарыг аав ээжээсээ өвлөсөн

2020-09-15 17:53:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Улсын хүүхэд” цуврал сурвалжилгын нэгдүгээрх

1950-аад оны сүүлч, 60-аад оны эхний хүнд хэцүү үед Хятадын Шанхай, Жэжянь зэрэг муж хотоос 3000 өнчин хүүхдийг ӨМОЗО-ны хөдөө орон нутгийн малчин айлууд үрчлэн авсан билээ. “Улсын хүүхэд” хэмээн нэрлэгддэг эдгээр хүүхдийн 300 гаруй нь ӨМӨЗО-ны Сөнөд баруун хошуунд өсөж торнисон гэх мэдээлэл бий. Тус хошуу саяхнаас улсын хүүхдийг сурвалжлах аян өрнүүлж эхэлжээ.

Тус сурвалжилгын аяныг бид цувралаар хүргэх бөгөөд эхний дугаараар Шүрэнчимэг бүсгүйг танилцуулж байна. 1958 онд түүнийг урд нутгаас зургаан сартай нярай нялхаараа ирэхэд нь Сөнөд баруун хошууны Ацат-Уул сумын Сайханшил гацааны малчин гэр бүл Агванбалдан, Дариймаа нар үрчлэн өсгөжээ. Шүрэнчимэг 20 настайдаа саахалтынхаа малчин залуу Бодьтой гэрлэжээ. Өдгөө тэднийх гурван хүү, нэг охиныхоо зургаан ач зээтэй өнөр өтгөн амьдарч байна.

Хархан багаасаа өргөсөн аав ээжээсээ ажилсаг зүтгэлтэй, арвич гамтай амьдралын ухаанд суралцаж ирсэн Шүрэнчимэг эдүгээ сүү сааль, үйл оёдлын аль алинд нь мэргэшсэн уран гартай бүсгүй болон төлөвшжээ. “Ээж аав маань ажилтай анхилтай, арвич хямгач хүмүүс байсан. Тэд хувцас хунараа цэвэр цэмцгэр өмсөж, идээ усаа арвилан хэмнэхийг надад сургасан билээ. Өлсгөлөн тарчиг, юм ховор байсан тэр цаг үед ээж минь ширхэг будааг ч хаяхаас цээрлэдэг сэн. Аав ээжийнхээ энэ сайхан эрхэм суртлын нөлөөгөөр би үр хүүхдүүдээ ч мөн ингэж өсгөсөн. Ер нь аль ч цаг үед ажилч хөдөлмөрч зангаа гээлгүй, арвилан хэмнээд л явж байвал аз жаргал өөрөө хүрээд ирдэг гэдэгт би итгэдэг” хэмээн ярьж суугаа Шүрэнчимэг бүсгүйн нүднээс аз жаргалын оч гялсхийж байсан юм.

/Мэдээллийг Сөнөд баруун хошууны зураглаач, сурвалжлагч Н.Баянжаргал ирүүлэв/

Их уншсан

холбоотой мэдээ