Ши Жиньпин: зангилаа технологийг эрхбиш эзэмшсэн байх хэрэгтэй

2020-09-18 15:52:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үргэлжлэн Хү Наньд ажиллав. Мөн өдөр Ши Жиньпин тус мужийн төв Чан Ша-гийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжид ажиллах үе цохон тэмдэглэхдээ: зангилаа технологийг эрхбиш өөрөө бат найдвартай эзэмшиж, үйлдвэрийн салбар ч гэсэн үүнийг эрхбиш сайн эзэмшсэн байх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпиний ажилласан Шань Хэ ухаалаг тоног төхөөрөмжийн хувьцаат хязгаарлагдмал компаний хувьд, тоног төхөөрөмж үйлдвэрлэхээр гол болгодог ажээ. Байгуулагдаад 21 жил болж байгаа энэ компани бие даасан оюуны өмчийн эрх болон гол өрсөлдөгч хүчинтэй дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжийн 200 гаруй бүтээгдэхүүнийг судлан бүтээж, бүх дэлхийн 100 гаруй улс орон болон бүс нутагт экспортолж, нэгэнт бүх дэлхийн барилгын машин механизмын шилдэг 50 компани болон дэлхий дээрх экскаваторын шилдэг 20 компаний эгнээнд орсон байна.

Ма Ланшань дижитал видео үйлчилгээний паркт, Ши Жиньпин шинэлэг содон бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй нарийн танилцаж, залуу ажилтадтай харилцав. Үйлчилгээ үйлдвэрлэлийн уг парк шинжлэх ухаан дээд технологид тулгуурлаж, иж бүрэн дижитал видео зэрэг үйлдвэрлэлийн бүх гинжин холбоосыг төвлөрүүлж, олон улсын хэмжээнд өрсөлдөх хүчин чадалтай мөртөө Хятаддаа хамгийн том видео бааз бий болгохоор мэрийж байгаа ажээ.

Их уншсан

холбоотой мэдээ