Олон улсын хамтын нийгэмлэг олон талт үзлийг дэмжихийг уриалав

2020-09-21 21:34:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой 2020 онд тохиож байна. 75 жилийн турш, НҮБ энх тайвнаар үүргээ болгож, хөгжлөөр зорилтоо болгож, шударга байдлыг хөөцөлдөж, дэлхийн 2-р дайны дараа дэлхий ертөнц ерөнхийдөө энх тайван тогтвортой байдлаа хэвээр хадгалахад тогтолцооны баталгаа хангасан юм. Гэвч сүүлийн жилүүдэд зарим орны ганц талт үзэл толгой өндийж, НҮБ-аар гол болгосон олон улсын олон талт систем ноцтой өрсөлдөөн сорилтод нүүрлэх болов. Зуун жилийн өөрчлөлт дээр бүх дэлхийд халдвар гарсан байдал давхацсан нөхцөлд, Хятад улс НҮБ-ыг үргэлжлэн хэлбэрэлтгүй дэмжиж, олон талт үзлийг хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулж, бүх дэлхийн засаглалд Хятадын оюун ухаан хийгээд үзэл ойлголтыг хандивласан юм.

75 жилийн турш, НҮБ дэлхийн энх тайван хийгээд тогтвортой байдлыг хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэж, түүнчлэн бас ганц талт үзэл, эзэрхэг түрэмгий үзэл газар авах болсон ноцтой өрсөлдөөн сорилттой тулгарсан байна. Пакистаны улс төрийн салбар хийгээд эрдэм шинжилгээний салбарын зүтгэлтнүүд ХТРТ-ид ярилцлага өгөх үеэр: Өнөө олон улсын байдал нэлээд нарийн төвөгтэй байгаа нөхцөлд, НҮБ-ын дүрмийн үзэл санааг хамгаалан дэмжих ёстой, харин ч Хятад улс бол НҮБ-ын дүрмийн үзэл санааг идэвхтэй хамгаалагч болон хэрэгжүүлэгч болох юм гэжээ.

Пакистаны шинжлэх ухаан технологийн улсын их сургуулийн Хятад судлалын төвийн дэд дарга Земир Аван үзэхдээ: 75 жилийн турш, НҮБ энх тайвны арга хэлбэрээр мөргөлдөөнийг зохицуулахыг идэвхтэй урагшлуулсаар ирсэн юм, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг олонтаа хамгаалсан юм. Үүнд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятад улс энх тайвнаар хэлэлцэх арга хэлбэрээр бүх зөрчлийг зохицуулах талаар дэмжсээр ирсэн юм. Хятад улсаас хөгжиж байгаа орнуудыг маш их дэмжин тусалсаар байгаа, энэ бол НҮБ-д өргөж байгаа Хятадын онцгой хувь нэмэр юм” гэжээ.

Хятад улс өмнөд Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа явдалд Пакистаны засгийн газар маш их талархсаар ирсэн юм. Пакистаны Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн сайд Фараз ярилцлага өгөхдөө: “Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болсны хувьд, маш шударга, зарчимтай, хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хятад улс хэзээд зөвшилцлөөр зөрчил маргаанаа зохицуулж, бусад орны дотоод засагт үл оролцох зарчмыг хэрэгжүүлж, энх тайвны гадаад бодлогыг журамлан сахидаг” гэжээ.

Пакистаны Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн сайд Фараз бас сэтгүүлчид хэлэхдээ: 75 жилийн турш, НҮБ-аас олон оронд олон талт үзлийн индэр байгуулан өгсөн юм, улс орон том жижиг, хүчирхэг буурай гэлтгүй бүгд НҮБ-ын хүрээнд эрх тэгшээр яриа хэлцэл өрнүүлж болох юм. Гэвч сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд ганц талт үзэл болон ивээх үзэл тасралтгүй газар авч, олон талт үзэл хүнд ноцтой өрсөлдөөн сорилтод нүүрлэв, иймэрхүү байдлыг эргүүлэн өөрчлөх шаардлагатай юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Олон талт үзэл нь олон орны ашиг сонирхол болон хүсэл эрмэлзэлтэй нийцэж, хүмүүст энх тайван хийгээд эрх тэгш байдлыг авчирч өгсөн юм. Харамсалтай нь гэвэл олон талт үзэл аажмаар эвдэгдсээр байгааг бид олж харж байна, энэ нь НҮБ-ыг үүсгэн байгуулахын үеийн ерөнхий зорилготой нийцэхгүй юм. Иймээс бүхий л олон улсын хамтын нийгэмлэг онцгойлон гурав дахь ертөнцийн улс орнууд олон талт үзлийн асуудлаар үргэлжлэн идэвхтэй байр сууриа хэвээр хадгалж, олон талт үзлийг санаачлах ёстой юм” гэжээ.

Пакистаны шинжлэх ухаан технологийн улсын их сургуулийн Хятад судлалын төвийн дэд дарга Земир Аван үзэхдээ: Сүүлийн жилүүдэд Америк олонтаа НҮБ-ыг тойрон гарч, бүрэн эрх бүхий бусад оронтой дайн хийж, НҮБ-ын энхийг сахин хамгаалах талаар гүйцэтгэж буй үүргийг бууруулж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хохироож байна. Өнөө НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа үеэр, олон улсын хамтын нийгэмлэг энэ талаар зохих хэмжээгээр эргэцүүлэн бодох ёстой. Улс төрийн нарийн төвөгтэй өнөөгийн байдалд, НҮБ-ын байр суурийг нэн эрчимжүүлэх ёстой юм” гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Ямарваа орны хувьд, хэдий том гүрэн байлаа ч гэсэн НҮБ-аас даван гарч болохгүй юм. Улс орон бүр бүгд НҮБ-ыг хүндэтгэж, хүн төрөлхтнийг хамгаалах хэрэгтэй” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ