​Хятадын Төв радио телевизийн захирал: Цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг оюун ухаан эрч хүчээр сэлбэе

2020-09-22 20:38:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төв Радио Телевизийн охин компани болох Хятадын Олон Улсын Телевизийн Корпорацийн санаачилсан Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны хамтын цогц 2020 оны 4-р сард "Зөвлөхүүдийн үйл ажиллагааны санаачилгын үйл ажиллагаа- олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрүүл торгоны замыг хамтран бүтээн байгуулъя" хэмээх ажлыг эхлүүлэв. Олон нийтийн судалгааны төвийн мэргэжилтнүүд болон мэргэжлийн чадвар, нөлөө бүхий гадаад дотоодын мэргэжилтнүүд идэвхтэй хариу өгч, санал, зөвлөмж гарган, олон улсын хамтын нийгэмлэг урам зоригоо хөвчлөн, хамтран ажиллаж, цар тахлын цохилтыг хамтран эсэргүүцэхэд оюуны дэмжлэг үзүүлэхийн тулд зүтгэхийг уриалав.

ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн уг арга хэмжээнд зориулан үг хэлж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санаачлагатай оролцон, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, үнэнийг тусган, олон нийтийн санаа бодлыг дагуулж, цар тахлын эсрэг дэлхийн тэмцлийг нарны гэрэл эрч хүчээр сэлбэх ёстой гэжээ.

Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны хамтын цогцын зөвлөлийн дарга, Хятадын төв радио телевизийн дарга, ерөнхий редактор Шэнь Хайшюн торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны хамтын цогцын зөвлөхүүдийн үйл ажиллагааны санаачилгын арга хэмжээнд оролцон “Цар тахлын эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, оюун ухаан эрч хүчээ оруулъя” гарчигтай илтгэл тавив.

Тэрээр илтгэлдээ: Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцсэн бөгөөд Хятад улс энэ тэмцэлд стратегийн чухал амжилтад хүрч, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн засаглалыг сайжруулах талаар итгэл зоригийг нь хөвчилсөн юм. Хятадын Төв радио телевизийн санаачилсан “Торгоны замын санаачилгын үйл ажиллагаа”-нд гадаад дотоодын мэргэжилтнүүд нийтлэл гаргаж, шинжлэх ухаанч, ухаалаг байр сууриа илэрхийлсэн бөгөөд CGTN-ий “Дэлхийн ажиглалт” тусгай нэвтрүүлэгт оролцож, 170 гаруй улс орон бүс нутгийн 100 сая үзэгч үзсэн юм. Дэлхий нийтийн чанартай энэ халдварт өвчний эсрэг тэмцэх үйл явцад олон орны эрдэмтэд дуу хоолойг гаргаж, олон улс хамтран ажиллахыг уриалан, идэвхтэй ашигтай дохио болж байсан юм. Хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсны хувьд бид нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, цар тахлын эсрэг тэмцэх хүчин болгохын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ