АНУ цар тахлыг үр дүнтэй хяналтдаа авч чадаагүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

2020-09-23 16:22:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Fox News суваг саяхан АНУ-ын засгийн газар цар тахлыг хяналтдаа авах талаар хүчин сул ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж тэмдэглэжээ. АНУ-ын Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гейтс тус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, "Вирус илрүүлэх хурд даанч удаан байгаа нь ёстой инээдэмтэй хэрэг" гэж онцолжээ.

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, өнөөг хүртэл АНУ-ын зүүн нутгийн цагаар 22-ны өдрийн 11 цаг 23 минут гэхэд, АНУ-д шинэ коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний нийт тоо 200 мянгаас давж, халдвар авсан хүний тоо нийт 6 сая 861 мянга 211 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт шинжилгээнд хамрагдсан америкчуудын COVID-19-ийн халдвар авсан эерэг шинжилгээ гарсан хэмжээ дунджаар 4.7 хувьд хүрсэн байв. Хэдийгээр АНУ шинэ коронавирусийг илрүүлэх ажлын эрч хүчээ эрчимжүүлсэн хэдий ч лабораторид нуклейн хүчлийн урвалж дутмаг байгаа, шинжилгээний хариу гарах хугацаа хэт урт байгаа зэрэг асуудал оршсоор байна.

Билл Гейтс, Fox News сувагт өгсөн ярилцлагадаа, АНУ-ын хүн ам дэлхийн нийт хүн амын зөвхөн 4 хувийг эзэлдэг боловч харин оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоо нь дэлхийн 22 ба 21 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар, 24 цагийн дотор шинэ коронавирусийн халдвар авсан эсэх тухай шинжилгээгээ авах боломжгүй хэвээр байгаа нь маш харамсалтай байна. АНУ бол цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах талаар дэлхий дээрх хамгийн хүчингүй ажилласан орны нэг юм. Цар тахлын эсрэг хүчингүй ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой гэж би бодож байна.

Эдүгээ АНУ-ын засгийн газар шинэ коронавирусийг илрүүлэх арга барилаа өөрчлөхгүй байгаа нь халдварт өвчин даамжраад таслан зогсоох аргагүй болсныг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа явдал юм гэжээ.

19-нд, Америкийн эдийн засгийн тоймч Дана Милбанк: Трамп эдийн засгийн өсөлтийг сэргээх буюу цар тахлаас урьдчилан сэргийлэх тодорхой стратеги бодлого аваагүй. Тэрээр өөрийн чадваргүй байдлаа нуун дарагдуулахын тулд худал хуурмаг яриа тарааж байна. Түүнд эдийн засгаа сэргээх, тахлын эсрэг тэмцлийн талаар ямар ч мэдлэггүй гэж онцолжээ.Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ