Хөрөнгө оруулагчийн тэргүүн сонголт хэвээр байна гэв

Д.Хүчитбаатар 2020-09-25 14:52:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс нь Америкийг оролцуулсан дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулагчдын тэргүүн сонголт хэвээр байна гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 24-нд хэллээ.

Тэрээр мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, өдгөө дэлхийн эдийн засаг маш хүнд унах дарамтыг туулж, үндэстэн дамнасан хөрөнгө оруулалт ноцтой нөлөөнд өртөөд байна. Гэсэн хэдий ч Хятад улс мөн л хөрөнгө оруулалтыг тогтвортой татаж байна гэжээ. Тэрээр Америк, Хятадын худалдааны комиссын сүүлийн үеийн тайлангаас иш татан тэмдэглэхдээ, саналаа өгсөн 83 хувийн аж ахуйн нэгж Хятад улсыг хамгийн чухал зах зээлээр үзсээр байгаа юм байна. Түүнчлэн бусад статистик тоо баримтаас харахад, энэ оны 1-8-р саруудад Хятад улсын ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар нэмэгдсэнээс зөвхөн 8-р сард л гэхэд гадаад хөрөнгийг авч ашигласан хэмжээ нь мөн үеийнхээсээ 18.7 хувиар нэмэгдсэн байна.


Их уншсан

холбоотой мэдээ