Япон, БНСУ-ын удирдагчид утсаар ярьжээ

Д.Хүчитбаатар 2020-09-25 14:54:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Японы шинэ ерөнхий сайд Ёшихидэ Суга 24-нд БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Интэй утсаар ярьжээ. Тэрээр, “хоёр орны хооронд үүсээд байгаа өнөөгийн хүндрэлтэй байдлыг хаяанд нь хаяад сууж болохгүй”, харин хоёр ороны харилцааг дахин сэргээхэд бүтээлч үйлдэл бүхий боломж нөхцөлийг бүрдүүлж өгөхийг БНСУ-ын талаас хүсэж байна гэжээ.

Японы хэвлэлийн мэдээлснээр, Ёшихэдэ Суга мөн өдөр утсаар ярихдаа, Япон, БНСУ бол харилцан маш чухал хөрш, хамтын ажиллагааны түнш юм гэсэн бол хоёр орон адилхан стратегийн ашиг сонирхолтой ойр дотнын найз, түнш юм гэж Мун Жэ Ин хэлжээ. Түүнчлэн хоёр талаараа бас бизнесийн харилцааг сэргээх тухай нийтлэг ойлголтод хүрчээ.


Их уншсан

холбоотой мэдээ