24-д халдварын 8 тохиолдол бүртгэгджээ
9-р сарын 24-нд, Хятадын 31 муж, өөртөө засах орон, төвийн шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпуст КОВИД-19-ийн халдвар авсан 8 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд хилийн чанадаас зөөвөрлөгдөн оржээ. Мөн өдөр сэжигтэй нэг тохиолдол нэмэгдсэн нь мөн гаднаас Шанхай хотод ирсэн тохиолдол болох тухай Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо 25-нд мэдээлжээ.
24-нд, халдвар авсан 9 хүний бие нь илааршин эмнэлгээс гарч, 468 хүн анагаахын шинжилгээнээс чөлөөлөгджээ.
Мөн өдөр хүртэл, хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 2773 тохиолдлын 2607 нь эдгэрч эмнэлгээс гарч, нэг ч хүн нас бараагүй байна.
Түүнчлэн 9-р сарын 24-ний 24 цагийн байдлаар, Хятад улсад нийтдээ 166 тохиолдол эмчилгээнд байгаа бол нийтдээ 85322 хүн халдвар авснаас 80522 нь эдгэрч эмнэлгээс гаран, 4634 хүн нас баржээ.