​Дэлхийн засаглалын тогтолцоог сайжруулах тухай санал дэвшүүлэв

2020-09-25 19:46:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 24-ний өдөр Бээжинд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн нарын видео хуралд хэлэхдээ, одоогийн дэлхий ертөнц янз бүрийн аюул заналхийлэл, өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа тул дэлхийн засаглалыг улам сайжруулж, уялдаатай хамтран ажиллах тулгам шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хөгжиж байгаа орнууд хөгжин цэцэглэж, дэлхийн засаглалын тогтолцоонд олон улсын улс төрийн бодит байдлыг тусгаж, олон талт хөгжлийн ахицыг харуулах шаардлагатай юм. Үүнтэй холбогдуулан Хятад улс таван талт санал санаачилга дэвшүүлье:

Нэгдүгээрт, зөвшилцөж хуваалцан хамтран бүтээн байгуулах зарчмыг баримтлах ёстой.

Хоёрдугаарт, уламжлалын бус аюулгүй байдлын аюул заналхийллийг хамтран зохицуулах шаардлагатай.

Гуравдугаарт, том гүрний уялдаатай хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой.

Дөрөвдүгээрт, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хамгаалах ёстой.

Тавдугаарт, НҮБ-ын гүйцэтгэх үүргийг эрчимжүүлэх ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ