ӨМӨЗО-ны Экологийн нийт бүтээгдэхүүний үнэлгээний тайланг нийтлэв

2020-09-25 20:10:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 25-нд, Өвөр Монголын экологийн системийн нийт бүтээгдэхүүний үнэлгээний тайланг Бээжин хотноо нийтлэв. ӨМӨЗО байгуулагдсанаас хойш анх удаа тус орныхоо экологийн системд бүх талыг хамарсан, системтэй үнэлгээ судалгаа хийж байгаа бөгөөд цаашид экологийн орчныг хамгаалах механизмын талаар хайлт хийх, шинжлэх ухаанчаар хөгжлийн хөтөлбөр, чухал бодлого боловсруулах, томоохон төслүүд хэрэгжүүлэх болон шат бүрийн байгууллагуудад үнэлгээ хийх зэрэг талаар экологийг тэргүүн байранд тавих, ногоон хөгжлөөр гол болгосон өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Судалгаа тайлангийн дүнгээс үзвэл, 2019 онд ӨМӨЗО-ны экологийн нийт бүтээгдэхүүний хэмжээ буюу GEP 4 их наяд 476 тэрбум 75 сая юаньд хүрч, үүнд экосистемээс хангаж буй материаллаг бүтээгдэхүүний нийт хэмжээ 312 тэрбум 53 сая юаньд хүрч, ӨМӨЗО-ны GEP-ний 6.98%-г эзлэв. Мөн экосистемээс хангаж буй зохицуулалтын үйлчилгээний бүтээгдэхүүний нийт хэмжээ 3 их наяд 372 тэрбум 790 сая юаньд хүрсэн нь ӨМӨЗО-ны GEP-ний 75.35%-г эзэлжээ.

ӨМӨЗО-ны орлогч захирагч Өү-Ян Шяохүй хэлэхдээ, ӨМӨЗО нь Хятадын хойд нутагт оршиж, газар нутаг өргөн уудам, экологийн янз бүрийн төрөл зүйлтэй бөгөөд эвдэгдээгүй онгон байгаль, ой, хээр, намгархаг газар, элсэн цөл, тариалах бүс гэсэн экологийн олон төрөлт нутаг юм. Тал хээр болон ойн бүсийн талбай нь тус тус Хятадын нийт талбайн 22%, 7%-г эзэлж, ус, намгархаг газрын талбайгаараа улсдаа тэргүүлж, байгалийн нөөц ихтэй, улс орны хөгжлийн хүчтэй тулгуур болж, асар их хувь нэмэр оруулж байна гэв.

2018 оноос эхлэн, ӨМӨЗО-ны засгийн газар Өм-ын экологийн бүтээгдэхүүний нийт хэмжээний үнэлгээ судалгааны тайланг гаргах ажлыг эхлүүлж, ӨМӨЗО-ны Байгалийн нөөцийн газар, Шинжлэх ухаан, технологийн газар, Ой, хээрийн газар, Статистикийн газар, Хөдөө аж ахуй, мал аж ахуйн академи зэрэг холбогдох байгууллага төслийн ажилд оролцон, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Эко орчны судалгааны төвөөс бүрдсэн судалгааны баг Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр ӨМӨЗО-ны экосистемийн чадавхын талаар үнэлгээ судалгааны ажлаа хийж байна.

Н.Пүрэвжав мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ