Хятад улс биологийн олон талт байдлыг дээд хэмжээнд чухалчилдаг

2020-09-25 20:40:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 25-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын засгийн газар ногоон хөгжлийн үзэл баримтлал баримталж, экологийн соёл иргэншлийг эдийн засаг, нийгэм, соёлын байгуулалттай адилхан чухал байранд тавьж, биологийн олон талт байдлыг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилдаг гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Хятадын засгийн газар урьд хожид 40 гаруй төрлийн баримт бичиг боловсруулж, экологийн орчинг хамгаалахыг үргэлжлэн ахиулж, экологи хамгаалалт болон нөхөн сэргээхийг хүч тавин эрчимжүүлж, биологийн олон талт байдлыг хамгаалахад хуулийн болон бодлогын дорвитой баталгаа хангасан юм. 2009-2019 оны 10 жилийн хугацаанд Хятад улс нийт 71 сая 307 мянган га газрыг ногооруулж, тус үеийн дэлхийн ойн нөмрөг хамгийн түргэн нэмэгдсэн орон болсон юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ