2030 оны хөтөлбөрийг ахиулахад шинэ хөдөлгөх хүч хангана

2020-09-25 20:41:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 25-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын тал талуудтай хамтаар чармайж, ядуурлыг буруулж, эцэстээ бүрэн гарч, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, 2030 оны хөтөлбөрийг ахиулахад шинэ хөдөлгөх хүч сэлбэх болно гэжээ.

Мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хуралд Ван Вэньбинь хэлэхдээ, Хятадын тал 9-р сарын 26-нд НҮБ-ын эдийн засаг нийгмийн үйл хэргийн газар болон хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран ядуурлыг бууруулах болон өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны дээд хэмжээний видео хурал хуралдуулах болно. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И хуралд оролцож хурлыг даргалах болно гэжээ.

Энэ хурлын байдлыг танилцуулахдаа Ван Вэньбинь, энэ он бол НҮБ-ын 75 жилийн ой, мөн ч НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөр батлагдсаны 5 жилийн ой юм. Өдгөө шинэ коронавирусийн хижиг дэлхийн хэмжээнд тархаж, дэлхийн эдийн засаг уналтад орж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр ноцтой хүндрэл бэрхшээлд учраад, дэлхийн 70-100 сая хүн дахин яруурах магадгүй болоод байна. Ийм нөхцөл байдалд талууд олон талт үзлийг эрс баримталж, НҮБ-р гол болгосон олон талт системийг эрс дэмжиж, дэлхийн хөгжлийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, эв санаа нэгтэйгээр хижигтэй тэмцэж, 2030 оны хөтөлбөрийг хамтаар хэрэгжүүлэх ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ