Тайванийн эрх баригч АПЕК-ийн хуралд оролцож болохгүй

2020-09-25 20:42:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 25-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын Тайбей хот төлөөлөгчид илгээж АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хуралд оролцуулахдаа эрхбиш холбогдох меморандум болон зуршилд нийцсэн байх хэрэгтэй гэжээ.

Ван Вэньбинь цохон тэмдэглэхдээ, Хятадын Тайбей нэг Хятад улсын зарчмын дор бүс нутгийн эдийн засгийн цогцын хувиар АПЕК-ийн хуралд оролцох ёстой. АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурал ямар хэлбэрээр хуралдсан ч Хятадын Тайбейнгийн төлөөлөгчид эрхбиш холбогдох меморандум болон зуршилд нийцсэн нөхцөлд уг хуралд оролцох ёстой. Энэ бол Тайбейгийн төлөөлөгчид уг хуралд оролцох чухал угтвар нөхцөл болно. Энэ асуудлаарх бидний байр суурь бол маш тодорхой, эрс бат юм. Аль тал үүнд хий хоосон санаархал өвөрлөх хэрэггүй. Тайванийн эрх баригчид энэ далимаар зарчим эвдэхээр оролцох нь бүрмөсөн талаар болох болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ