Дэлхийн засаглалыг сайжруулахад том гүрнүүд үлгэр дуурайл болох хэрэгтэй

2020-09-25 20:44:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 24-нд Бээжинд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тэргүүн нарын видео хуралд оролцлоо.

Ван И хэлэхдээ, улс орон том жижиг гэсэнгүй, бүгд олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш гишүүн юм. Дэлхийн засаглалыг эрчимжүүлэн сайжруулахад том гүрнүүд үлгэр жишээ үзүүлэх ёстой. НҮБ-ын дүрмийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэн, дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд хангах ёстой. Дэлхийн энх тайван тогтвортой байдал хөгжилд хамгийн түрүүнд хувь нэмэр оруулах ёстой. Дэлхий дахин том эрсдэлд учирч буй мөчид том гүрнүүд хүн төрөлхтний хувь заяа ирээдүйг бодож, хүйтэн дайны сэтгэхүй болон үзэл суртлыг өрөөсгөл үзлийг орхиж, зовлон жаргалаа хамтатгаж, хамтаар зохицуулах ёстой гэжээ.

Ван И цохон тэмдэглэхдээ, дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход эрхбиш хууль дүрмийн ухамсрыг бий болгох хэрэгтэй. Дэлхийн чанартай сорилтыг ерөнхийлсөн арга замаар даван туулах хэрэгтэй. НҮБ удирдах үүрэг гүйцэтгэж, хөгжиж буй орнуудын төлөөлөх чанар болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлж, засаглалын систем болон засаглалын чадварын орчин үеийн байгуулалтыг биелүүлэх ёстой. Аюулгүйн зөвлөл НҮБ-ын дүрэмд тогтоосон үүрэг хариуцлагаа сайтар хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг баталгаажуулж, олон улсын дэг журмыг тогтвортой байлгаж, ард түмний аюулгүй байдлыг хангаж, дэлхийн засаглалд хүсэл эрмэлзэл өгөх ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ