Ши Жиньпин, Ёшихидэ Суга нар утсаар ярив

2020-09-26 08:04:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга нар утсаар ярив.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад Япон бол чухал хөрш , хамтын ажиллагааны түнш бөгөөд Ази түүнчлэн дэлхийн чухал орон юм. Өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд хамтын ажиллагааны өргөн орон зайтай. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Японы харилцаа хэвийн байдалд орж, цаашид хөгжих сайн хандлагатай болж байна. Японы шинэ засгийн газрын хамт Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичигт тогтоосон зарчим болон үзэл баримтлалын дагуу түүхийн ба эмзэг асуудлуудыг нухацтай шийдвэрлэж, улс төрийн итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлж, шинэ эрин үеийн шаардлага хангасан Хятад Японы харилцааг буй болгоход Хятадын тал бэлэн байна. Мөн тантай хамт стратегийн удирдах үүрэг гүйцэтгэж, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт хүргэхэд бэлэн байна гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, цар тахлын нөхцөл байдалд коронавирусийн эсрэг тэмцэх, эдийн засгийг тогтворжуулж, ардын амьжиргааг баталгаажуулах нь орнуудын зайлшгүй бодлогын сонголт болж байна. Хятад Япон бие биеэ тусалж, хамтаар хожих боломжтой. Хятад Японы худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа цар тахлын байдалыг сөрөн нэмэгдэж, хүчирхэг уян хатан чанар ба асар их нөөц хүчнийг харуулсан байна. Өдгөө Хятад улс дотоодын эргэлтээр гол цогц болж, гадаад дотоодын эргэлтээр харилцан ахиулах хөгжлийн шинэ байдлыг буй болгож байна. Үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хангалтын тогтвортой байдал ба худалдаа хөрөнгө оруулалтын шударга нээлттэй байдлыг баталгаажуулж, хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлэхийг хоёр талд хүсэж байна. Япон ирэх жилд олимпын наадмыг амжилттай зохион явуулахыг Хятад улс дэмжиж байна гэжээ.

Ёшихидэ Суга хэлэхдээ, Хятад улсыг Японы тал дээд хэмжээгээр чухалчлан үзэж, Япон Хятадын харилцааг хамгийн чухал хоёр талт харилцааны нэг болгон үздэг. Япон Хятадын тогтвортой харилцаа нь хоёр ард түмний ашиг сонирхолд нийцэх төдийгүй, дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтэд дутагдаж болшгүй юм. Ши Жиньпин даргын хамт нягт харилцаж, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргахыг би хүсэж байна. Энэ онд багтаан бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурж, Япон Хятад Солонгосын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг түргэтгэж, бүс нутгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг баталгаажуулахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ