Хятадын вакцин урт хугацаагаар үйлчлэх боломжтой

2020-09-26 12:07:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба мэдээ нийтлэх хурал хийж, коронавирусийн вакциныг судлан үйлдвэрлэж буй байдлын талаар танилцуулав. Өдгөө Хятадын коронавирусийн 11 төрлийн вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа орсон бөгөөд 4 вакцин гурав дахь шатны эмнэлзүйн туршилтын шатанд ороод байна. Нэр хүнд бүхий мэргэжилтний танилцуулж буйгаар, Хятадын үйлдвэрлэсэн вакцин урт хугацаагаар үйлчлэх боломжтой.

Хятадын шинжлэх ухаан технологийн яамны нийгмийн хөгжлийн технологийн газрын дарга Ү Юаньбинь танилцуулж хэлэхдээ, цар тахал дэгдсэний даруйхан Хятад улс вакцин даруй үйлдвэрлэхийг тушаал болгож, технологийн 5 зам сувгаар зэрэг судлан үйлдвэрлэх тохируулалт гаргав. Өнөөдрийн байдлаар, Хятадын коронавирусийн вакцин судлан үйлдвэрлэх ажил тэргүүлэх байранд явж, технологийн зам суваг бүрийн вакцин туршилтын шатанд орсон байна.

Хятадын био технологийн компанийн үйлдвэрлэсэн хоёр вакцин Дундад Дорнодод эмнэлзүйн гурав дахь шатны туршилтын ажлыг өрнүүлж, 35 мянган хүнд тариулсны дүнд сөрөг нөлөө маш бага байна. Бээжингийн Кэ Шин Жун Вэй компанийн үйлдвэрлэсэн вакциныг Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн зарим оронд гурав дахь шатны туршилт хийж, сайн дурынханд тарих ажил алхам дараалалтай явагдаж байна. Мөн Цэргийн анагаах ухааны академи болон Кан Ши Нөү компанийн хамтран үйлдвэрлэсэн вакциныг Европ Азийн орнуудад туршилт хийж, үр дүнтэй ажиллаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ