Мэдээллийн аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг сэргээхийг уриалав

2020-09-26 12:30:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 25-нд Оросын ерөнхийлөгч Путин хэлэхдээ, Орос Америк мэдээллийн аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг сэргээх ёстой гэжээ.

Оросын ерөнхийлөгчийн сайтын нийтэлсэн мэдээнд тэмдэглэхдээ, Путин мөн өдөр Орос Америк мэдээллийн аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг сэргээх тухай мэдэгдэл гаргаж, уг салбар дахь бүх талын хамтын ажиллагааг сэргээхийг Оросын тал санаачилж байна. Дижитал салбарт их хэмжээний сөргөлдөөн буй болох эрсдэлтэй байгаа нь өнөөгийн олон улсын хамтын нийгэмлэгт нүүрлэж буй чухал стратегийн заналхийллийн нэг юм. Олон улсын мэдээллийн аюулгүй салбар дахь чухал оролцогч нар энэхүү сөргөлдөөнийг хориглох талаар онцгой үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Орос Америкийн хоёр тал мэдээллийн аюулгүйн салбар дахь гэнэтийн хэргээс сэргийлэх хэлэлцээр байгуулж, мэдээлэл солилцох багаж болон технологиор харилцан сонгууль ба дотоод хэрэгт оролцохгүй байх улс төрийн амлалт хийх ёстой. Хоёр тал улс төрийн олон санал зөрөлдөөн байгаа хэдий ч юун түрүүнд мэдээллийн аюулгүйн салбарт мэргэжилтний хэлэлцээг өрнүүлэх ёстой. Орос Америк мэдээллийн аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг сэргээх нь хоёр орны харилцан итгэлцлийн нэмэгдүүлж, хоёр ард түмний аюулгүй байдлыг хамгаалахад ашигтай төдийгүй дэлхийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын системийг буй болгоход үнэтэй хувь нэмрээ оруулах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ