Хонконг, Шиньжяны асуудлаар хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна

2020-09-26 13:05:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 9-р сарын 25-нд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 45-р хуралдаан холбогдох сэдвээр ерөнхий шүүмжлэл хийж, орны төлөөлөгчид Хонконг, Шиньжяны асуудлаар үг хэлж, Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Мьянмарын төлөөлөгч хэлэхдээ, давхар стандарт ба улс төржүүлэх нь хөгжиж буй орны засгийн газраас зарим асуудлыг шийдвэрлэхэд гаргасан хүчин чармайлтыг хохироож байна. Тухайлбал Хятад улс Шиньжяны терроризм ба радикал үзлийг зохицуулах, Хонконгийн тогтвортой байдлыг баталгаажуулахаар гаргаж буй хүчин чармайлт. Улс төрийн зорилтоор Хүний эрхийн зөвлөлийг дур зоригоор ашиглахыг Мьянмар эсэргүүцэж байна гэжээ.

Хонконг, Шиньжяны асуудлаар Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо даруй зогсоохыг БНАСАУ-ын төлөөлөгч холбогдох оронд уриалав.

Камбожийн суурин төлөөлөгч хэлэхдээ, энх тайван аюулгүй байдал нь тогтвортой хөгжил ба хүний эрхийн үндсэн баталгаа юм. Улс орон аюулгүй байдлын хууль тогтоож буй нь бүрэх эрхийн асуудал. Хятад улс Хонконгд үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах хууль хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Энх тайван, тогтвортой, хөгжин цэцэглэсэн Хонконгийг олон улсын хамтын нийгэмлэг харах болно. Терроризм ба радикал үзэл нь хүн төрөлхтний хамтын дайсан юм. Шиньжяны асуудлаар бодит үнэн байдлыг хүндэтгэж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг зогсоохыг зарим оронд шаардаж байна гэжээ.

Мадагаскарын суурин төлөөлөгчийн газрын түр хамаарагч хэлэхдээ, Хонконгтой холбоотой асуудал бол Хятадын дотоод асуудал бөгөөд улс орнууд Хонконгтой холбоотой асуудлаар, ялангуяа Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн асуудлаар дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтлах ёстой. Хятадын Шиньжян нутагт хүний эрхийг хүндэтгэдэггүй байна хэмээн холбогдох талууд үндэслэлгүйгээр Хятад улсыг буруутгаж буйг Мадагаскар эсэргүүцэж байна.

Урьхан

Их уншсан

холбоотой мэдээ