АНУ гүтгэлээ даруй зогсоох хэрэгтэй

2020-09-26 18:11:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь 25-нд Бээжинд хэлэхдээ, БНХАУ-аас АНУ-д суугаа дипломат, консулын төлөөлөгчийн газрууд болоод тэдний ажилтнуудыг гүтгэхээ нэн даруй зогсоож, хэрэг өдөөхгүй байхыг АНУ-аас шаардаж байна гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Помпео 9-р сарын 24-нд ярилцлага өгөхдөө, ажилтнууд нь тагнуулын үйл ажиллагаа явуулдаг байсан тул АНУ Хьюстон дахь Хятадын Ерөнхий консулын газрыг хаасан юм. Мөн БНХАУ-аас Нью-Йоркт суугаа Ерөнхий консулын газрын үйл ажиллагаа нь ердийн дипломат ажиллагааны зааг шугамыг давж, тагнуулын үйл ажиллагаатай төстэй болсон байна гэжээ.

Ван Вэнбинь холбогдох асуултад хариулахдаа, Помпео АНУ дахь Хятадын дипломат , консулын байгууллага болон түүний ажилтнуудыг худлаар гүтгэж байна. Саяхан АНУ-ын ганц талын хэрэг өдөөлтөөс болж Хьюстон дахь Хятадын Ерөнхий консулын газрыг хаасан юм. Хятадын тал энэ асуудлаар АНУ-ын талтай төв чангаар харилцсан юм. АНУ-ын тал одоо мөн л янз бүрийн шалтгаар үргэлжлэн Хятадыг гүтгэж байна. Энэ нь өөрөө буруу үйлдэл хийчхээд, нуун далдлах санаатай оролдлого болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ