Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгааляа

2020-09-26 18:13:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны санаачилгаар НҮБ-ын эмэгтэйчүүдийн ажил хариуцсан газар, НҮБ-ын Хүн амын сан ба нөхөн сэргээх олон улсын байгууллагын хамтарсан "Үйл ажиллагааны уриалга: Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидуудыг чадавхижуулж хүсэж буй ирээдүйг цогцолно " арга хэмжээ саяхан Бээжинд болсон байна.

Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга Жан Хайди хэлэхдээ, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх, нэр төр, үнэ цэнийг хүндэтгэх, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн амьдралын эрхийг хамгаалж, тэдний боловсрол, хөдөлмөр эрхлэлт, соёл урлаг, олон нийтийн ажилд оролцох зэрэг эрхийг баталгаажуулж, эдгээр дурдсан салбарт олон улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх ёстой гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Али Шахбана, НҮБ-ын эмэгтэйчүүдийн ажил хариуцсан газрын Ази номхон далайн бүсийн дарга, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал, Нөхөн сэргээлтийн олон улсын ерөнхий нарийн бичгийн дарга нар уг арга хэмжээнд хэлсэн үнэндээ Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны санаачилсан энэхүү үйл ажиллагааг бүгд дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, цогц хөгжлийг үр дүнтэй баталгаажуулж, хэний ч орхигдуулахгүй тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийг хүсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ