Шинэ цаг эринд Шиньжяны ажлын талаар Ши Жиньпин ингэж ярьжээ

2020-09-27 15:05:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Удахгүй 10-р сарын 1-нд БНХАУ 71 дэх үндэсний баяр, мөн ШУӨЗО байгуулагдсаны 65 жилийн ойгоо угтах гэж байгаа бол Шиньжяны тухай Хятадын Төв хорооны ажлын III зөвлөгөөн 9-р сарын 25, 26-ны өдрүүдэд Бээжинд болж, шинэ цаг эринд Шиньжяны ажлын талаар Ши Жиньпин чухал үг хэлжээ.

Одоогоос зургаан жилийн өмнө болсон Шиньжяны тухай Төв хорооны ажлын II зөвлөгөөн дээр Ши Жиньпин, “манай намын Шиньжянд хэрэгжүүлж буй бодлого, стратеги зөв оновчтой гэдгийг практик гэрчилж байна. Тиймээс эрхбиш тууштай баримтлах хэрэгтэй. Бид Шиньжяны бодит нөхцөл байдал болон намын бодлого чиглэлийг сайтар уялдуулах хэрэгтэй” гэсэн юм. Харин саяхан болсон III зөвлөгөөн дээр тэрээр, “намын 18-р их хурлаас нааш Төв хороо Шиньжяны ажлын тухай үзэл танилтаа гүнзгийрүүлж, шинэ цаг эринд Шиньжяныг удирдаж хөгжүүлэх шинэ аргачлал, зарчмыг бүрдүүлсэн юм” гэжээ. Тухайлбал:

  1. Стратегийн түвшнээс Шиньжяны ажил, тэр дундаа Шиньжяны хөгжлийг төлөвлөх

  2. Нийгмийн амар амгалан, тогтвортой байдлыг хамгаалахыг Шиньжяны ажлын үндсэн зорилт болгох

  3. Хүн төвтэй байж, хүний сэтгэл, хүчийг төвлөрүүлэх

  4. Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын үзэл танилтыг бэхжүүлэх

  5. Шашин шүтлэгийн тухай Хятадын онцлогтой хөгжлийн чиг хандлагыг баримтлах

  6. Социализмын цөм болсон үзэл баримтлалыг хөгжүүлэх

  7. Иргэдийн амьжиргаатай ойр чансаатай хөгжлийг баримтлах

  8. Шиньжяны ажил дахь намын удирдлагыг баримтлах.

Одоогоос яг нэг сарын өмнө, 8-р сарын 28, 29-ний өдрүүдэд Төвөдийн тухай ХКН-ын төв хорооны VII удаагийн ажлын хуралдаан Бээжинд болж, Ши Жиньпин шинэ цаг эриний Төвөдийн хөгжлийн тухай төв хорооны бодлогыг танилцуулж, Төвөдийг амар амгалан, тогтвортой хөгжүүлэх тухай арван зарчмыг тодорхойлсон юм. Төвдийн тухай ажлын зөвлөгөөн дээр Ши Жинвьпин “Улсаа засахад урьдаар хилээ засах, хилээ засахад урьдаар Төвөдийг тогтвортой байлгах” гэдгийг онцолсон бол энэ удаад Шиньжяны тухайд “Нийгмийн амар амгалан, тогтвортой байдлыг хамгаалах” гэдгийг чухалчилж, дахин нотолсон байна.

2004 оны 4-р сард, Ши Жиньпин Шиньжянд ажиллахдаа, “Шиньжяны нийгмийн амар амгалан, тогтвортой байдал нь үндэсний өөрчлөлт хөгжлийн ерөнхий төлөв байдал, улс орны нэгдмэл байдал, үндэстнүүдийн эв санааны нэгдэл, үндэсний аюулгүй байдал, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтай шууд холбоотой болохоор шинэ нөхцөлд үүнийг ажлын гол тал, ерөнхий зорилтоо болгох хэрэгтэй” гэсэн юм. Тэгвэл энэ удаагийн хуралдаан дээр тэрээр энэхүү ерөнхий зорилтоо дахин нотолжээ.

Аль эртнээс Шиньжян бол олон үндэстэн ястан хамт аж төрж ирсэн нутаг юм. Өдгөө Хятадын 56 үндэстэн ястны нийт 25 сая хүн ард энд аж төрдөг. Зургаан жилийн өмнө ажлын зөвлөгөөн дээр Ши Жиньпин: “Шиньжяны асуудлаас хамгийн урт удаан оршиж ирсэн асуудал бол үндэстнүүдийн эв санааны нэгдлийн асуудал мөн. Үндэстнүүдийн ард түмэн яг л анар жимсний үр мэт нэгэн дор сэтгэл нэгтэй байх” хэрэгтэй гэсэн бол саяхны зөвлөгөөн дээр, “Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын үзэл ойлголтыг Шиньжяны удирдах боловсон хүчний бэлтгэл сургалт, өсвөр үеийнхний боловсрол, нийгмийн дамжаа сургалтад хамруулах хэрэгтэй” гэсэн байна.

Зөвлөгөөн дээр Ши Жиньпин онцлохдоо: Эрхбиш олон талаас Шиньжянд ашигтай ажлыг хийж, тухайн нутгийн нийгмийн тогтвортой хөгжил, ард олны амар амгалан, аз жаргалтай амьдралыг хүмүүст үнэн бодитойгоор таниулж ойлгуулах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ