Ши Жиньпин Кубийн удирдагчидтай харилцан баярын цахилгаан илгээлээ

2020-09-28 09:49:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 28-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин ККН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Рауль Кастро , Куб улсын дарга Диас-Каньер нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойд цогтой халуун баяр хүргэлээ.

Ши Жиньпин Рауль Кастрод өгсөн баярын цахилгаандаа, Куб бол Хятадтай дипломат харилцаа тогтоосон Латин Америкийн анхны орон юм. Би Хятад Кубийн онцгой найрамдалт харилцааг маш их нандигнан үзэж байна. Тантай нягт хэлээ холбоотой байж, хоёр орны дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойгоор гараа болгож, хоёр орны үүрдийн сайн анд нөхөд, сайн нөхөр, сайн ахан дүүсийн харилцааг түлхэн ахиулахад бэлэн байна гэжээ.

Диас-Каньерт илгээсэн баярын цахилгаандаа Ши Жиньпин тэмдэглэхдээ, дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш Хятад Куб хоёр орон харилцан ойлголцож, итгэлцэж, дэмжилцэж, гүн зузаан найрамдал тогтоосон юм гэжээ.

Рауль Кастрод баярын цахилгаандаа, Куб бол шинэ Хятад улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон Латин Америкийн орон байж, ахан дүүс шиг Хятад Орон, ХКН, Хятадын ард түмэнтэй чин үнэнч дотно найрамдалтай байсаар ирсэн юм гэжээ.

Диас-Каньер баярын цахилгаандаа, бид Хятад Кубийн уламжлалт найрамдлыг тасралтгүй гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ