Том гүрний эрх нь биш харин хариуцлага нь улам их байдаг

2020-09-28 10:56:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны сайтад мэдээлснээр, 2020 оны 9-р сарын 27-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ыийн ерөнхий ассамблейн 75-р чуулганы дарга Волкан Болзкиртай утсаар ярилаа.

Ван И Волкан Болзкирын ерөнхий ассамблейн 75-р чуулганы дарга болсонд баяр хүргээд тэмдэглэхдээ, Хятадын тал НҮБ-ын чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, НҮБ-ын олон системтэй ойлголцоо зохицуулалтаа эрчимжүүлж, хижгийг улстөржүүлэхийг эсэргүүцэж, вируст шошго зүүлгэхийг эсэргүүцэж, олон улсын хижигтэй тэмцэх хамтын ажиллагааны зөв чиглэлийг баримталж, дарга таны 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг тэргүүлэх хэрэгт хамруулсныг сайшааж байна гэжээ.

Ван цохон тэмдэглэхдээ, бид дэлхийг дэд бүтцээрээ холбогдох цаг эринд орсон. Дэлхийн бөмбөрцөг хэмээх энэ тосгонд ганц талт үзэл, ивээх үзэл, ганцаардуулах үзэл бүгд гарах замгүй юм. Том гүрний эрх нь том гэсэн үг биш харин хариуцлага нь улам их байх ёстой. Хятад улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд НҮБ-р гол болгосон олон улсын системийг улам эрс дэмжиж, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг эрс дэмжинэ гэжээ.

Волкан Болзкир хэлэхдээ, ерөнхий ассамблейн даргын хувьд миний гол үүрэг бол 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхийг ахиулж, ядуурлыг арилгаж, дунд жижиг орнуудад туслах явдал болно. Олон талт үзлийг эрчимжүүлж хамгаалах нь ерөнхий ассамблейн тэргүүлэх чиглэл юм. Хятад улс бол олон талт үзлийг санаачлагч бөгөөд чухал түнш юм. Хятадын тал энэ талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг би хүсэн хүлээж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ