Alibaba-ийн AliExpress нь Францад анхны попап Pop-up shop дэлгүүрээ нээлээ

2020-09-28 10:56:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Алибабагийн удирдлага дор байдаг хил дамнасан жижиглэн худалдааны цахим худалдааны платформ болох AliExpress саяхан Францад анхны офлайн попап дэлгүүрээ нээж, хятад худалдаачдын олон зуун бүтээгдэхүүнийг дэлгэн харууллаа.

Эх сурвалжаас үзвэл, попап дэлгүүр 240 метр квадрат талбай эзэлдэг бөгөөд 9-р сарын 24-өөс 26-ны хооронд моод болсон хувцасны загвар, хувцасны чимэглэл, гэрийн тоноглол, жижиг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг 300 гаруй зүйлийг дэлгэн үзүүлсэн нь орон нутгийн олон хэрэглэгчдийн анхаарлыг татжээ. Нэмж дурдахад, AliExpress нь попап дэлгүүрүүдэд шууд онлайн маркетинг ашиглаж байна.

Alibaba Group-ийн Францын бүсийн захаирал хэлэхдээ AliExpress-ийн бизнес Франц, Испанид хурдацтай хөгжиж байна, энэ удаа попап дэлгүүрийг Францад нээсэн нь Францын зах зээл дээрх нэгэн удааны "туршилт" болох бөгөөд үүний зорилт нь бизнесийн шинэ стратеги, Францын хэрэглэгчдийн тусгал хариуг туршиж буй хэрэг болох юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ