​Ковид-19-ээр нас барах хүний тоо 2 саяд хүрэх эрсдэлтэй

2020-09-28 11:03:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-ны өдөр болсон Ковид-19-ийн тухай ээлжит хэвлэлийн бага хурал дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэхдээ, дэлхийн хэмжээнд цар тахлын тархалт мөн ноцтой байгаа бөгөөд олон оронд тархалт даамжирч, сэтгэлийг түгшээж байна, хэрэв хүчтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй юм бол дэлхий нийтэд 2 сая гаруй хүн нас барах эрсдэлтэй гэж сэрэмжлүүлжээ.

Ковид-19 лабораториос биш байгалиас гаралтай хэмээн ДЭМБ дахин нотолсон бөгөөд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом: Гүтгэн доромжлох нь вирусээс ч аюултай гэжээ.

ДЭМБ сэрэмжлүүлэг гаргаж байгаа нь сүүлийн үед олон орны цар тахлын байдалтай холбоотой юм. Жонс Хопкинс их сургуулийн гаргасан тоо баримтаас үзвэл, Бээжингийн цагаар 27-ны 17 цагийн байдлаар, дэлхий нийтэд халдвар авснаар батлагдсан тохиолдол 32 сая 860 мянгад хүрсэн бөгөөд нас барсан хүний тоо нийт 990 мянгыг давжээ.

Сүүлийн үед Америкийн их сургуулиудад халдвар авсан тохиолдол эрс нэмэгдэж байна. Цар тахлын нөхцөл байдал хүмүүсийн төсөөллөөс давж, намар өвлийн үед хоёр дахь давлагаа ирж, томууд төстэй халдварт өвчин зэргээс урьдчилан сэргийлж хянах хүндрэл бэрхшээлтэй тулгарна гэж судлаачид түгшиж байна.

Их Британи зэрэг оронд сүүлийн үед хоёр дахь давлагаа эхэлсэн учраас Европын холбоо холбогдох бодлого хэрэгжүүлэн, хөл хорионы хүрээг өргөтгөхийг олон оронд шаардсан байна.

ДЭМБ-ын танилцуулснаар, өдгөө дэлхийд Ковид-19-ийн нийт 189 төрлийн вакциныг судалгааны үе шатанд оруулсан бөгөөд үүнээс 40 нь эмнэлзүйн туршилтын шатанд байгаа юм.

Хятад улс мэдэгдэхдээ, вакциныг судлан бүтээсний дараа олон нийтийн бүтээгдэхүүний хувиар хуваалцаж, хөгжиж буй орнуудад тусламж үзүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ