Хятад Куба дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэжээ

2020-09-28 15:44:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 28-ны өдөр, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И болон Кубын Гадаад хэргийн сайд Родригес харилцан баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэжээ.

Ван И баярын цахилгаандаа, дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш Хятад, Кубын харилцаа урт удаан хугацаанд хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бат бөх болж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан дэмжлэг үзүүлж байна гэжээ. Миний бие Гадаад харилцааны сайд Родригестэй харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлэх, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, Хятад, Кубын гадаад хэргийн яамд хоорондын солилцоог бэхжүүлэх, хоёр улсын харилцааг шинэ түүхэн гараанаас шинэ хөгжилд хүргэхийн тулд стратегийн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд дэлхийн энх тайван, хөгжилд шинэ, чухал хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Родригес баярын цахилгаандаа Куба, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Төрийн зөвлөлийн гишүүн Ван И-д халуун баяр хүргэж байна. Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутаг, Хятад хоорондын харилцааг хөгжүүлэхэд Куба хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ