​АНУ TikTok-ийг дарах нь даяаршлын эсрэг ажиллаж байгаа явдал юм

2020-09-28 16:02:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын засгийн газар“Үндэсний аюулгүй байдал” хэмээх нэрээр TikTok зэрэг Хятадын аж ахуйн нэгжүүдэд хориг тавьж байгаатай холбогдуулан гадаадын олон салбарын зүтгэлтнүүд хэлэхдээ, АНУ-ын засгийн газрын энэ үйлдэл нь ивээх үзэл мөн бөгөөд даяаршил болон чөлөөт өрсөлдөөнөөс зөрчиж байгаа, өөрийгөө цаашид тусгаар байдалд оруулах эрсдэлтэй юм гэжээ.

Squire Patton Boggs-ийн Хятад, Америкийн компаниудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах өмгөөлөгч Дан Раулс хэлэхдээ, АНУ-ын засгийн газар TikTok-ийг дарах нь гадаадын дэвшилтэт технологийн компаниудын АНУ-ын бизнесийн орчинд хандах хандлагад нөлөөлөх бөгөөд АНУ-ын зах зээлийн нээлттэй байдалд эргэлзэх болгоно гэжээ.

Их Британийн Үндэсний эдийн засаг нийгмийн судалгааны газрын ахлах эдийн засагч Мао Шюйшинь хэлэхдээ, АНУ-ын ярьдаг "заналхийлэл" гэгч нь үндэсний аюулгүй байдлаа аргалсан биш харин ивээх үзэлд суурилсан гэжээ.

Финландын Аалто их сургуулийн Олон улсын бизнесийн профессор Карл Фей хэлэхдээ, TikTok-ийн хэрэглэгчид богино видео хуваалцах нь хүмүүсийн харилцах чухал хэлбэр болж байна. АНУ-ын засгийн газар TikTok-т дарамт шахалт үзүүлэх нь даяаршил болон чөлөөт өрсөлдөөнөөс зөрчиж байгаа тул өөрийгөө цаашид тусгаар байдалд оруулах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ