​Уулан тосгоны рашаан ус

2020-09-28 16:17:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын төв нутгийн Хүбэй мужийн Баокан суурины 70 хувиас дээших нутаг дэвсгэр нь карстын газрын гадаргуутай бөгөөд уусагдмал агуй газар сайгүй олон, нутгийн иргэд үеийн үе цас борооноор унд болгож иржээ. 2017 онд тус суурины Жаожяшань тосгон анхны худгийг чадан ядан ухаж, гурван хоног бороо орохгүй юм бол уух усгүй байсан түүхийг эцэслүүлжээ. Нутгийн иргэд өөрийн тарьсан цайг буцалсан усаар чийлж, ирсэн зочноо хүлээн авдаг боллоо. 4 жилийн өмнө шавар шороо хорхой шавжтай ус ууж байсан дээрээ бороо орохгүй юм бол ийм ус нь ч олдохгүй байлаа гэж Жан Житао ярьж байлаа.

Ядуурлыг бууруулах чиглэлээр Жаожяшань тосгонд ажилласан Жан Шывэй уух усгүй иргэдэд ямар үйлдвэрлэлийн хөгжил гэж байх вэ, ямар ч байсан юуны урьд уух усанд нь зөв болгоё гэсэн бодлоор худаг ухаж эхэллээ, хоёр удаа туршсан боловч ус гаргаж чадаагүй тэрээр Хүбэй мужийн геологийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнийг урьж худгийн нүхний баттай байршлыг олсон юм. 2017 оны 4-р сарын 1-ний өдрийн 9 цагаас эхлэн 4 цаг гаруй худаг өрөмдөөд 483 метр хүрэх үед ус бургилж, настай нялхгүй бүгд баярлан цаасан пуужин тавьж тэмдэглэсэн юм.

Түүнээс хойш айл өрх болгон түгээл усны хоолой тааруулж, цэвэр ус олж уух боломжтой болсон байна. Өөрийнх нь уух ус нь баталгаатай болсон Ван Шүчян гахай тэжээж эхлээд одоо жилийн орлого нь хэдэн арван мянган юаньд хүрчээ.

Баокан суурины Жанжяшань тосгонд худагтай болсон сайн чимээ ойр хавийн тосгонд дуулдаж, удалгүй 5 сумандаа 10 худаг гаргаж, 33 мянган иргэдийн ундны усны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэжээ. Ядуурлын үндсийг арилгаж, рашаан ус олж уусан иргэд идэж ууж өмсөж зүүхдээ зовохгүй жаргалтай амьдралаа эхлүүллээ.

Их уншсан

холбоотой мэдээ