Чухам хэн хоосон үг ярьж, нөхцөл байдлыг хэн үймүүлж байна ?

2020-09-28 21:36:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд АНУ-ын Төрийн департаментын сайт "Хятад улс хүрээлэн буй орчныг сүйтгэж байна" гэгч баримтад жагсаалтыг нийтэлж, хүлэмжийн хийн ялгаруулалт, далай тэнгисийн хог хаягдал, хууль бус загас агнуур, хээрийн ан амьтан наймаалах зэрэг асуудлаар Хятад улсыг буруутгажээ. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, энэ бол АНУ-ын улс төрийн зорилгоор зохион байгуулж буй Хятадын эсрэг хуурмаг жүжиг бөгөөд АНУ-ын гаргасан баримтад жагсаалт гэдэг нь үнэндээ худал хуурмаг жагсаалт, худал яриа хэзээ ч үнэнийг олж чадахгүй юм гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэх талаар илэрхий ололт амжилтад хүрснийг олон нийт харсаар байна. 2019 оны эцсээр Хятадын ДНБ-ний нэгж дэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2005 онтой харьцуулахад 48.1 хувиар буурсан. 2000 оноос хойш, дэлхийн шинээр нэмэгдсэн ногоон бүсийн талбайн дөрөвний нэгийг Хятад улс эзэлж байна. 9-р сарын 22-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75-р чуулганы ерөнхий шүүмжлэлд дарга Ши Жиньпин Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 2030 оноос өмнө дээд түвшинд хүргэж, 2060 оноос өмнө гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрэхийн тулд хичээн ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм гэжээ.

"Хятад улс хүрээлэн буй орчныг хамгаалж ирсэн цуврал бодит арга хэмжээний өмнө АНУ-ын тал Хятад улсыг байнга гутаан доромжилж, өдөөн хатгалга хийсээр байна. Гэхдээ АНУ өөрөө чухам юу хийсэн вэ? АНУ Киотогийн протоколыг яагаад батлаагүй бэ, юунд Парисын хэлэлцээрээс гарав ? АНУ хэзээ нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрэх үүрэг хүлээгээ вэ? АНУ-ын хүн нэгбүрд ногдох ялгаруулалт дэлхийн дундаж түвший гурав дахин, энэ нь Хятадын хоёр дахинаас ч илүү байна. Хэн жүжиглэж байна, хэн хоосон үг ярьж байна, хэн хувь нэмэр оруулж байна, хэн нөхцөл байдлыг улам замбараагүй болгож байна ? дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс тодорхой мэдэж байна хэмээн Ван Вэньбинь илэрхийлсэн байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ