Бусад орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй

2020-09-28 21:40:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 28-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, Хятад улс бие даасан энх тайван гадаад бодлого баримталдаг бөгөөд бусад орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, оролцох шаардлага ч үгүй юм гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд Австралийн холбогдох сонин хэвлэлүүд Австралийн аюулгүй байдлын тагнуулын байгууллага, Хятадын эсрэг Австралийн эрдэмтэн Клайв Хэмилтон, Хятадын эсрэг парламентын гишүүн Эндрю Хастие зэрэг хүмүүстэй хамтарч, "Хятад улс Австралид тагнуулын үйл ажиллагаа" явуулж байна гэсэн хуурмаг яриаг бий болгож, Хятадын эсрэг "суртал ухуулгын дайн" хийж, Хятад, Австралийн харилцааг хохироох ажиллагаа явуулахаар төлөвлөж байна хэмээн илчилжээ.

Үүнтэй холбогдсон асуултад хариулах үе Ван Вэньбинь хэлэхдээ, Австралийн талын Хятадын эсрэг зарим байгууллага, хүмүүсийн эдгээр үйлдлийг хэвлэлийнхэн анх удаагаа мэдээлж байгаа биш. Энэхүү жигшүүрт заль мэх нь Австралийн ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийг хуурч чадахгүй бөгөөд энэ нь хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй юм гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ