Хятад Кубын харилцаа сайн сайхан ирээдүйг авчрах болно

2020-09-28 21:56:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр бол Хятад Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 28-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад, Кубын харилцаа илүү сайн сайхан ирээдүйтэй байна гэдэгт Хятад улс бат итгэж байна гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, 60 жилийн өмнө Хятад, Куба хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд Куба нь Хятадтай дипломат харилцаа тогтоосон баруун хагас бөмбөрцгийн анхны орон болсон юм. Хятад Кубын хооронд дипломат харилцаа тогтоосноор хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээсэн төдийгүй Хятад улс Латин Америк, Карибын тэнгисийн орнуудтай харилцах шинэ эрин үеийг нээлсэн юм гэжээ.

Мөн өдөр, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро, Кубын Ерөнхийлөгч Диас-Канел нартай харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд баяр хүргэсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш, Хятад, Кубын харилцаа олон улсын нөхцөл байдал, өрсөлдөөн сорилтыг даван туулж, улмаар хөгжин бэхжиж байна. Хоёр орон хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн боломжоор Хятад, Кубын сайн найз, сайн анд, сайн ахас дүү байхыг хүсэж байна гэжээ. Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян ч Кубын Ерөнхий сайд Марреро нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны найрсаг, хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ